“Буянт-Ухаа 2” хороололын ашиглалтанд орох хугацаа хойшилжээ
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар сүндэрлэж буй "Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын ашиглалтад орох хугацаа хойшилжээ. Албан эх сүрвалжийн хэлж буйгаар ирэх 12 дугаар сарын 20 хүртэл хойшилох гэнэ. Уг нь тус хорооллыг энэ сарын сүүлээр ашиглалтад оруулна гэж төлвлөж байсан юм. Харин үлдсэн барилгыг ирэх оны тавдугаар сараас хэтрүүлэхгүй улсын комисст хүлээлгэн өгөх тухай ТОСК-аас мэдээлж байсан юм. Сонирхуулахад 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлөөгүй 200 гаруй иргэний квотыг цуцалсан байна.