СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН 138 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
2015 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 610 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 403 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 27 бүртгэгдэж 39 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч долоо, явган зорчигч гурав, Зам тээврийн осолд 13 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны зургаа, сургуулийн насны долоо, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 жолоочийг илрүүлжээ.