Хуучин хотын фракц ба М.Энхболдын нөлөө

0

"Хотын фракц" нэрээр М.Энхболдын тэргүүлж байсан сүлжээг МАН-ын идэр үе буюу Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын үе эвдэхийг чухалчилсаар ирэв. Тухайлахад, өнгөрөгч парламентын бүрэлдэхүүн дэх хотоос сонгогдсон гишүүдээр шинэ маягийн хотын лобби бүлэг үүсгэхэд Д.Сумъяабазар ихэд анхаарсан байдаг.

Гэвчиг хуучин хотын фракцын нөлөөг нийслэл дээр ч, УИХ-ын түвшинд ч шуудхан арчаад хаячих боломжгүй юм. Үүнийг энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдөд нэр дэвшүүлсэн Х.Нямбаатарын шийдвэрээс харж болно.

М.Энхболдын охин Хулан

Тэрбээр өөрийн хамгийн өндөр нөлөөтэй Сонгинохайрхан дүүрэгтээ хуучин хотын фракцын ахлагч М.Энхболдын охины нэр дэвших эрхийг хэвээр үлдээв.

Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цагтаа М.Энхболдыг хот, нам тойрсон 60 тэрбумын схемийн эзнээр нэрлэж, УИХ-ын даргаас түүнийг огцруулах акцыг талбайн гаднах жагсаалын хэмжээнд өрдөж явсан хүмүүс. Тэдний жагсаал үр дүнгээ өгч, М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаас бууж байв.

Түүнийг явангуут л Монгол Улс цэцэглэн хөгжих юм шиг уур амьсгал бүрдүүлж байсан хэдий ч эдүгээ цагт л тэд хотын эрхийг бүрэн авах ажил руу аажмаар явцгаажээ.

МАН-ын залуус өмнөх жил нь зүв зүгээр уралдсан М.Энхболдын адууг эрлийз хэмээн төрийн наадамд уралдах эрхээс хассан. Өөрийнх нь ч УИХ-д өрсөлдөх мандатыг хоёр сонгууль дараалан олгоогүй түүх бий. Гэвч түүний охин Э.Хулан СХД-ээс төлөөллийн эрх хэрэгжүүлэх алхмаасаа ухраагүй.

Анхлан дүүргийн төлөөлөгчөөр өрсөлдөхдөө ч тэр ажилсаг, юмсын ард гардаг дүрээ харуулсан удаатай. Энэ удаа шатаа ахиулж, хотод өрсөлдөхөөр орж ирлээ. М.Энхболд хотын МАН-ын хорооны хуралд өчигдөр чимээгүйхэн суугаад гарчээ.

Мэдээж хөшигний ард Х.Нямбаатартай нүүр тулж, охиноо гуйхад бас чиг халуун нүүр тулчихаар тэр хасчихаж чадаагүй дүр зураг харагдана. Судалгаа ба эмэгтэй квотын хүрээнд ч Э.Хуланг багтаахаас өөр сонголт Х.Нямбаатарт байгаагүй болов уу.

Т.Бадамжунайн туслах асан "муу нэрт" Ж.Батбаясгалан

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан бол авилгын хэргээр гаднаас 5Ш ажиллагааны хүрээнд саатуулан авч ирсэн Т.Бадамжунайн туслахаар ажиллаж байсан түүхтэй нэгэн.

Т.Бадамжунайг хилээр 2019 онд гарч зугтахад тэр НИТХ дахь байр сууриа бэхжүүлж эхэлсэн бөгөөд дата мэдээллээр Т.Бадамжунайн охинтой хамтран Банк бус эзэмшсэн байдаг.

Хөшигний ард Ж.Батбаясгаланг сүүлийн жилүүдэд хэт их эрх мэдэлдээ ташуурсан, ууж идэж, танхайрах нь их болсон гэх яриа нэвт явсаар удав. Тэр хотын өмчид ирж буй "Тавантолгой түлш" компанийн ТУЗ-д ажиллаж, өнөөгийн дампуурлын цэгт ирэхэд нь зүй ёсоор оролцсон хүн.

Гэвчиг Х.Нямбаатар гаднаас өөрөө явж саатуулж ирлээ хэмээн нэгэн цагт улс төр хийж явсан Т.Батдамжунай туслах асныг өөрийнхөө ивээлд авч, НИТХ-д өрсөлдүүлэх эрх олгов.

МАН доторх үе шилжих процесс өнгөн дээрээ өрнөөд буй шиг. Нөгөө талаас нь харахад намын ач санах учиртай хүмүүсээ төрийн ажилд давуу эрх олгодог хэлбэр хэвээр л буй юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex