Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нарын иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна

0

-Төрийн албанд түүртэлгүй зүтгэх залуус тул дэмжинэ-

2024 оны УИХ-ын сонгуулийн Xll тойрог, Хан-Уул дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч, хүний их эмч Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх, хэвлэл мэдээллийн тод төлөөлөгч, сэтгүүлч Л.Нинжжамц нар Хан-Уул дүүргийн 11, 16, 17, 21 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, Монгол Ардын намаас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс зам харилцааны асуудал, дахин төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, барилгын хүртээмж стандарт зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сул байгаа газруудын зөвшөөрлийг цуцлуулж, ААН, компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр газрыг нь шилжүүлэн авч, улс, нийслэлийн төсвөөр нийтэд хэрэгтэй шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг нэмж бариулах боломжтой болохыг тайлбарлав.

Ж.Алдаржавхлан "Их хуралд нэрээ дэвшүүлэх болсон шалтгаан нь хороо, дүүргийн ажил ямар байдгийг мэдэхийн хувьд анхан шатны нэгжид тулгамддаг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэхэд чиглэж байгаа. Мөн хийж дуусгаагүй байгаа олон бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Үр дүнг нь иргэдийнхээ хамт үзнэ” гэлээ. Түүний хувьд 20 минутын хот төсөл хөтөлбөрийн гол санаачлагчдын нэг бөгөөд "Энэ хөтөлбөрийг МАН мөрийн хөтөлбөртөө оруулж, улмаар хууль болгон батлан гаргасан. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр нийслэл хот цоо шинэ бүтцээр ажиллаж, хөгжинө” гэдгийг иргэдэд тайлбарласан юм.  

Нэр дэвшигч Л.Нинжжамцын хувьд нийгмийн сайн сайхны төлөө, тодруулбал, өрх толгойлсон аав, ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуусын нийгмийн асуудалд илүү анхаарахаа илэрхийллээ. Түүнийг иргэд "Өндөр боловсролтой, төрд олон жил ажилласан туршлагатай эмэгтэй. Ажилгүйдэл, ядуурал, хүн амын өвчлөл, гэр бүлийн хүчирхийлэл, тэгш бус боловсрол, хүний эрхийн тал дээр бусдаас илүү мэдрэмжтэй байж, сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байна” хэмээж байв.

Нэр дэвшигч, Төрийн соёрхолт их эмч Т.Мөнхсайхан мэргэжлээрээ ГССҮТ-д 10 гаруй жил ажиллахдаа Монгол Улсад хийгддэггүй байсан хэд хэдэн мэс заслыг нутагшуулсан ачтай. Мөн хамгийн хүнд хэцүү үе болох ковидын үед Эрүүл мэндийн сайдаар сайн ажилласан болохыг иргэд сайшааж байв. Түүнчлэн ахмадууд хэдэн сараар хүлээж байж авдаг байсан хөнгөлөлттэй эмийн дарааллыг арилгаж, эм бичүүлж авах ажлыг хялбар болгосонд ам сайтай байв.

Нэр дэвшигч Т.Мөнхсайхан "Эмч хүний хувьд цагаан халадтай, чагнууран гоёлтой, төрдөө тангараг өргөсөн учраас энэ удаад зөв сонгууль хийнэ. Сүүлийн үед надтай холбоотой гүтгэсэн сөрөг мэдээлэл яваад байна. Хөгшин настай аавын минь зураг, дуу хоолойг ашигласан мэдээлэл цацах болов. Мэдээлэлд эмзэглэхгүй байгаа. Тиймээс гүтгэдэг хар сонгууль биш зөв жишгийг тогтоосон цагаан сонгууль хийх болно. Улстөрийн зөв соёлыг бий болгоё” хэмээн уриаллаа.

Ийнхүү санал бодлоо хуваалцсаны дараа нэр дэвшигчид "Их төрөө төвхнүүлэх, эрх үүрэг хүлээсэн сонгогч та бүхэндээ баярлалаа. МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байж бид гурвын хэлэх үг, хийх ажил хүчтэй байна шүү” хэмээв. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex