Ерөнхийлөгч: Ч.Сайханбилэгээ танай ЗГ ширэнгэн ойн зарчмаар ажиллаж байна

1036

 

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган өчигдөр болж өнгөрлөө. Хүндэтгэлийн хурлын үеэр хамгийн үнэтэй чухал хийгээд хатуу үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгүүлэв.

Тэрбээр, Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр нэр хүндтэй албан тушаал. Өөрснийхөө хүмүүсийг түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө хардаа. Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Засгийн газар ширэнгэн ойн хуулиар ажиллаж байна. Үүний төлөө байлдаж байна. Ард түмэн залхаж байна. Сайд нарыг нам намаараа, фракц, бүлэглэлээрээ хувааж авдаг улс дэлхий дээр хэд байна вэ. Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа, ямар адын юм бэ" хэмээн Засгийн газар болон Ерөнхий сайдыг зэмлэв.

Хатуу ч гэсэн үнэн үг. Улсын тэргүүн хүний, энэ төрийн "аав" хүний үг байв. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт зургаан сайдыг шинээр томилогдох үед л "Давхар дээл"-тэй гишүүдийг дэмжихгүй, дахин зөвшилц гэж байсан. Харин Ерөнхий сайд болон эрх баригчид төрийн тэргүүний үгийг үл тоосон гэхэд болно. АН-ын бүлэг шинэ сайдуудыг томилох үүргийг Ч.Сайханбилэгт өгөхдөө "Заавал УИХ-ын танхимаас томилох ёстой" гэж хэлсэн. Тийм ч учраас Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Б.Болор, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, М.Зоригт гишүүдийг сайдад нэр дэвшүүлж сонгосон.

Эдгээр хүмүүсийн зарим нь бүр давхарын давхар дээлтэй байгаа. Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх зэрэг гурван давхар дээлтэй хүмүүс ч байна. Шийдлийн гэх тодотголтой энэ засаг үнэхээр л хууль дүрэмгүй болчихсон байна. Ёстой л "ширэнгэн ойн" зарчмаар ажиллаж байна. Сайд нарт "давхар дээл" өмсгөхгүй. Ядаж талыг гаднаас томилох ёстой гэсэн зарчмыг 2012 оноос хойш худлаа үнэн ч гэсэн баримталсан. Гэвч Ерөнхий сайд намынхаа фракци бүлэглэлд барьцаалагдаж сайд нарын томилгоогоо ч өөрийн хүсэлтээр хийж чадсангүй. Бүлэглэлд барьцаалагдаж төрийн албыг бүтэн сар эзэнгүй болгов. Мөн Засгийн тэргүүн нь нь өнөөдөр нэг зүйл ярьж, маргааш нь тэрийгээ үгүйсгэж байна. Үүнээс нь болоод гадна дотны хөрөнгө оруулагчид манайд итгэх итгэлгүй боллоо.

Өнөөдөр төрийн тэргүүний үг үнэ цэнэгүй болжээ. Засгаа хагалж бутаргаад хэрэггүй гэж хэлэхэд нь үл тоосон. "Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй байна. Дахин зөвшилц" гэхэд нь бас л үл тоолоо. Өршөөлийн хууль алдаатай байна гээд хориг тавихад нь хэсэг бүлэг нөхөд эсэргүүцэж, завсарлага хүртэл авч байна. Гэхдээ Ерөнхийлөгч өчигдөр хэлсэн үгийнхээ төгсгөлд "Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү" гэсэн. Магадгүй энэ нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын байр суурь тун удахгүй ганхаж магадгүй гэдгийг илэрхийлсэн ч байж болох талтай. Үүнээс гадна улс төрийн хүрээнийхний зарим нэг хүмүүсийн ярьж байгаараар Ерөнхийлөгч "давхар дээлтэй" буюу сая шинээр томилогдсон сайдуудад хориг ч тавьж болзошгүй аж. Яагаад гэвэл Ерөнхийлөгчид тийм эрх нь нээлттэй бий.

Г.Ган


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1036 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex