50 мянгаас эхэлсэн дуучин А.Хишигдалайгийн одоогийн “ханш”
Өдгөө олон арван уран бүтээлтэй болоод байгаа дуучин бүсгүйн анхны ханш 50 мянган төгрөг байсан аж. Нэгдүгээр курсийн оюутан бүсгүйд энэ мөнгө дэндүү их санагдаж байсан тухайгаа өдгөө дурсан ярих юм билээ. Тиймдээ ч оюутан байхаасаа л санхүүгийн асуудлаа өөрөө зохицуулчихдаг адтай нэгэн гэж үеийнхэн нь битүүхэн атаархдаг байсан гэдэг. Хамгийн сүүлд дуучин Зоригттой хамтран "Том Толгойтын Романс" УСК-ны дууг дуулсан тэрээр тавиас эхэлсэн түүний ханш энэ шинэ жилээр 2-4 сая хүртлээ өссөн сурагтай.