Дөрвөн тамирчин ДАШТ-ийг зорино
2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны хооронд болсон. 32 орны 231 тамирчин өрсөлдсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас есөн ширэн бээлийтэн өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль авсан амжилтаар шагналт IV байрт шалгарлаа. Мөн 66 тамирчин ДАШТ-ийг зорих эрхээ авсан бөгөөд тэдэн дунд манай дөрвөн тамирчин багтсан юм. Энэ удаагийн тэмцээнээс 15 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Казахстан улс тав, Узбекстан, Тайланд тус бүр хоёр, Монгол нэг алтан медаль хүртжээ.
Мөн манай улсаас Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр Х.Хас-Эрдэнэ ажилласан байна.
Өнөөдөр Монголын боксын холбооноос Азийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдад Соёлын төв өргөөнд 11.00 цагаас хүндэтгэл үзүүлэхээр болжээ.