МУГЖ И.Одончимэг хогийн цэгийн хүүхдүүдээ эргэв
Жүжигчин
Одончимэг Улаанчулуут дахь хогийн цэг дээр сургууль барьж өгч, УИХ-ын
эмэгтэй гишүүдээс илүү үнэлэгдсэн. МУГЖ И.Одончимэг нэг сургууль
байгуулж хэдэн хүүхдүүд цуглуулаад орхисонгүй. Өчигдөр очиж эргэжээ.
"Бид Улаанчулуутын хогийн цэг дээрх сургалтын төв дээрээ очиж хувцас
тоглоом зэрэг зүйлс аваачиж өглөө. Эдгээр зүйлсийг Сан Франциско хотоос
явуулсан Хишигбатийн гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье” гэжээ.