“БИД ХАМТДАА” үндэсний форум амжилттай болж өндөрлөлөө

995

Монголын улс төрийн ууган хүчин МАН-аас санаачлан зохион байгуулсан "Бид хамтдаа" үндэсний форум энэ долоо хоногт амжилттай үргэлжилж өндөрлөлөө. Улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, тухайн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан хэлэлцүүлж, тодорхойлсон асуудалдаа гарц шийдлийг олох зорилготой энэхүү форум зорилгоо давуулан биелүүллээ хэмээн форумд оролцогсод дүгнэж байв.

Дөрвөн өдрийн турш дөрвөн үндсэн чиглэлийн дагуу нийтдээ 28 салбар хуралдаанаар 81 илтгэл тавигдсан энэхүү форумыг дүгнэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд  "Бид хамтдаа” үндэсний форум үндсэн зорилгоо биелүүлж, уламжлал дээр суурилсан шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, хүчирхэг монголыг эрэлхийлсэн үзэл санаатай хүн бүрийн индэр байж чадлаа. Шинийг эрэлхийлсэн, сэрсэн тулхтай бодол санаа бүхэн хэзээ нэгэн цагт бодит биеллээ олдгийн учир Монгол Улс цаашдаа хэрхэн хөгжих вэ гэсэн асуултын хариуг иргэдийнхээ захиа даалгавар, эрдэмтэн мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөмжид суурилан гаргаж, цаашдын үйл ажиллагааныхаа луужин, хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө үндэс суурь болгох ёстой гэж үзэж байгаа” хэмээн илтгэлдээ онцолсон юм.

"Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл", "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын үндсэн асуудлууд", "Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд", "Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд" гэсэн үндсэн сэдвийн дагуух хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 5580 хүн оролцож, 277 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг далайцтай хэлэлцэж, учрах бэрхшээлийг цэгцтэй тодорхойлох, цаашдаа туулах гарц, гаргах шийдлийг оновчтой томъёолох, хэрэгжүүлэх дарааллыг зөв тогтоох боломжийг олгож байна гэж бүрэн дүүрэн хэлж болохоор байлаа.

Форумд оролцсон иргэдийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм, улс төрийн намын төлөөллүүд энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан МАН-д талархаж байгаагаа дуулгасан юм. Мөн энэхүү форумаас гарсан үр дүн нь Монгол Улсын хөгжил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн МАН-ыг дэмжин, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж байлаа.

Ийнхүү дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "Бид хамтдаа" үндэсний форум Монгол Улсын хөгжилд тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг нь олон талаас нь томъёолсон үр өгөөж арвинтай арга хэмжээ болж өнгөрсэн байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хаалтын хуралдаанд хэлсэн үгэндээ "Бид энэхүү форумыг тав хоног хэлэлцээд өнгөрөхгүй ээ. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах болно. Хамгийн эхний ажил МАН-ын дэргэд эрдэмтэн судлаачдын нэгдсэн багийг байгуулахаар болсноо мэдэгдэж байна" гэсэн юм. Ийнхүү Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулсан "Бид хамтдаа” үндэсний форум амжилттай болж, салбар салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнээс гарах арга замыг тодорхойлсон Тунхаг бичиг баталжээ. Улс орны эдийн засаг хямарсан, нийгэмд бухимдал үүссэн энэ цаг үед МАН-ын санаачилсан эл форум улс төрийн нам, улстөрчид, эрдэмтэн мэргэд, салбарын судлаачдын санаа бодлыг нэгэн чигт зангидаж чадсанаараа онцлог байлаа.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

995 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex