Х.Баттулга амбицтай байх нь сайн хэрэг , гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй

912

Х.Баттулга амбицтай байх нь сайн хэрэг , гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй

Василий Иванович гэх Орос нийтлэлчийн бичсэн тун сонирхолтой хоёр нийтлэлийг  та бүхэнд орчуулан хүргэж байсан билээ.  Сонирхолтой анализ бүхий түүний шинэхэн нийтлэлийг орчуулан толилуулж байна.


Цаг хугацаагаар аялуулдаг машин үнэхээр байдаг юм байна. Үүний нэг нь бол УБТЗ. Саяхан хятадын хилтэй залгадаг Замын-Үүд өртөө хүртэл галт тэргэнд суугаад өнгөрсөн зууны 50-иад оны үед зочлох шиг боллоо. Билет авах гэж нэг хүнээс гуйгаад, нөгөөдөх нь бас өөр хүнээс гуйгаад. Вагонд ороод бүүр хүүхэд нас руу буцаж очсон юм шиг боллоо. Дээр үеийн Ардчилсан Герман улсын вагон, нөхөөстэй, давхар давхар будагтай. Ганц шинэ зүйл нь гэвэл онгойдоггүй, шинээр  тохируулан хийсэн ваакум цонх байлаа. Бас цай, кофегоор хийж өгч байсан цаасан аяга.  Энэ аяга нь талсттай стакан, стаканы суурь гэх мэт орос маягийн цай уултын сайхан зүйлүүдийг алдагдуулах юм. Маш бүгчим байсан, бодвол өвөл хүйтэн байдаг байх. Тоостой хөнжил, бохир жорлон. Энэ дэлхийд иймэрхүү юм байдаг. Гэхдээ энэ чинь орос-монголын хамтарсан үйлдвэр. Оросууд бид бодит байдлын хариуцлагын талыг нь үүрэх ёстой. Энэ чинь бол бидний хамтын ажиллагааны манлайлагч байгууллага. Ингэж бодохоор сэтгэл өвдөх юм.


Эзэнт гүрний сэтгэлгээтэй Сталины хувьд УБТЗ нь ЗХУ-ын төмөр замын сүлжээний салшгүй хэсэг байсан. Үүнийг тодотгохын тулд "Улаанбаатарын төмөр зам” гэдэг нэр өгсөн. Монголын төмөр зам гэж биш. Казахстаны төмөр зам нь тэр үед Туркестан-Сибирийн төмөр замын нэг хэсэг байсан гэдгийг санах юм бол Монголын төмөр замд өгсөн нэр нь ойлгомжтой болно.
Дашрамд хэлэхэд, ЗХУ Албани улсын төмөр замыг барьж өгсөн боловч, хуурай газраар хиллэдэггүй учир тэр үйлдвэрт хувь эзэмших асуудлыг хэзээ ч тавьж байгаагүй. Монгол бол өөр хэрэг байжээ. Ийм ч учраас эзэмших хувиараа дамжуулж хянах бодлого явуулсан. Төмөр замаар дамжуулан хяналт тавих асуудал нь Хятадыг ч хүртэл хамарч байсан. Трансмонголын төмөр замыг барих нөхцөлийн нэг нь бол төмөр замын сүлжээний нэгдмэл асуудал байв. Хятадын Ерөнхий сайд Жоу Энлайгийн 1950 онд хийсэн айлчлалын үеээр шийдсэн. Сталин Жинин гэгч чухал зангилааны өртөө хүртэл зөвлөлтийн стандартын төмөр зам барихыг шаардсан. КВЖД-тэй адил. Эсвэл бас Чехословакийн Кошице-Ужгородын төмөр замтай адил.Социалист лагерийн хүрээнд нэгдсэн төмөр замын сүлжээтэй болох гэж.  Гэхдээ энэ санаа нь Хрущевын засаглалын сүүлийн үеээс замхарч эхлэсэн.


ЗХУ, БНХАУ харьцаа муудсан үед УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх ач холбогдол нь бараг алга болсон. Энэ нь зөвлөлтийн эдийн засгийн хэрэгцээг хангахад зориулагдсан дотоодын сүлжээн хөгжүүлэх хөшүүргэ болов. Жоншны дутагдалд орсон, Бор-Өндөрийн чиглэлд салаа зам барьсан. Зэсийн баяжмал хэрэгтэй болсон, Дарханыг Эрдэнэттэй хурдан холбосон. Фосфориттой холбоотой сайхан санаа гарч ирээд Хөвсгөл нуур хүртэл төмөр зам барих сонирхолтой байлаа. Гэхдээ социализм нь нурлаа.


Олон жилийн турш УБТЗ нь манай орнуудын найрамдлын үлгэр жишээ болж байлаа.  Зөвлөлт Холбоот улс энэ замыг хөгжүүлэхэд үнэхээр их зүйл хийсэн. Гэхдээ миний бодлоор замыг шинэчлэхээс  боловсон хүчин бэлдэхэд  анхаарал тавьсан. Зүгээр л тээврийн ачаалал багатай  байсан учир шинэчлэл хийх шаардлага байсангүй. Гэхдээ ЗХУ-д бэлтгэгдсэн боловсон хүчин нь техникийн өндөр албыг хааж байна. Харамсалтай нь зөвхөн техникийн албан тушаалыг. ЗХУ-ын Зам,Харилцааны яамыг зөвхөн төмөр замчид удирддаг байсан. Бещев В.П, Павловский И.Г нар нь л гэхэд хамгийн доод шатнаас эхлэсэн төмөр замчид байлаа. Зөвхөн төмөр замчид нь л ЗХУ-ын нам засгийн чухал шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлж чаддаг байв. Ганцхүү техникийн хүмүүс, өнөөдрийнхээр бол технократууд салбарын техникийн найдвартай байдлыг техникийн хөгжилтэй уялдуулж чадаж байв. Тэгээд ЗХУ нь хамгийн найдвартай төмөр замтай байлаа.

 


Капитализмын үед оросын тээврийн сайдын албан тушаалыг гадны хүмүүс хашиж байлаа. Зөвхөн И.Левитин л цэргийн төмөр замчин байлаа. Гэхдээ хамгийн буруу шийдвэр бол В.Якуниныг "Оросын Төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилсон явдал юм. Якунины удирдсан жилүүд бол үнэхээр хүнд жилүүд болж байна. Маш их хөрөнгө оруулалт хийгдсэн ч гэсэн "Оросын төмөр замууд” авлигын хэрүүлд умбалаа. Хамгийн гол нь тээврийн тариф нь үргэлж өсөж байна. Коммерсантъ сонины мэдээлсэнээр бол 2007 оноос хойш төмөр замын тариф 75 хувиар өсжээ.2013 оны 7 сарын 22 өдрийн нээлттэй захиандаа О.Дерипаска  нь ” улс оронд өндөр үр бүтээлтэй 25 сая ажлын байрыг шинээр бий болгох  шийдвэр нь хувийн хэвшлээс болон төр засгаас маш их чармайлалтыг шаардаж байна. Гэхдээ зүй ёсны монополь байгууллагуудын бодлого,  хий, эрчим хүч, төмөр замын салбарын  тарифын дийлдэшгүй өсөлт нь оросын үйлдвэрүүдийн зардал нь дэлхийн дундажаас илүү гарахад хүргэлээ. Үүний үр дүнд хөрөнгө оруулагч нарт Орос улсад үйлдвэрлэл зохион байгуулахад ямар ч ашиггүй болжээ. Өнөөгийн хямралын үед бизнесийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх шинэ парадигм шаардагдаж байна” гэж бичжээ.Энэ бол бизнесийн дээдчүүдийн зүгээс Путины томилсон хүний эсрэг гаргасан нээлттэй дургүйцэл мөн.


 Социализмын үед Монгол бол ЗХУ-ын дунд шатны алдаа гаргасан удирдагчад их тохиромжтой газар байсныг нуугаад яах вэ. Ажил дээрээ томоохон асуудалд орсоны дараа Монголд очсон олон дарга нар бий. Монголд томхон осол, жишээ нь, Казахстанд болсон хэдэн бензинтэй вагон дэлбэрсэний дараа очдог байлаа. Хүмүүсийг ойлгож болно. Энэ нь техниктэй холбоотой осол байсан, тэгээд ЗХУ-ын Зам, Харилцааны яамны удирдлагууд замын дарга нар их, бага хэмжээгээр буруутна гэдгийг ойлгож байв. Хүмүүс нь хайран байсан учир Монголд явуулдаг байв. Болсон явдлыг 3-4 жилийн дараа бүгд мартана, тэгээд ч Монголд муугүй амьдарч байлаа. Сайн цалинтай, зөвлөлт маягаар бол сайн шоппингтэй байлаа.     
ЗХУ задарсны дараа УБТЗ-ын томилгоо нь их түгшүүртэй болж эхлэсэн. Талийгаач В.Магдейг томилсон нь бүүр баларсан юм болсон. Тэр нь хэнийг ч сонсохгүйгээр өөрийн бодлогоо явуулж байгаад туйлын ойлгомжгүй нөхцөлд нас барсан. Тэрнээс эхлэн УБТЗ нь хадааснаас эхлэн хуучин зүтгүүр хүртэл бүх зүйлийг  шахдаг "саалийн үнээ” болж хувирсан.


Түүнээс хойш бодлого нь бүүр сонирхолтой болсон. "Бурятмяспром”-ын удирдагч  Виталий Морозов нь Якунины зөвлөх болж УБТЗ-ын удирдах зөвлөлийн 3 суудлын нэгийг нь эзэлсэн. В.Морозов  нь төмөр замчин ч биш, Монголыг мэддэг ч хүн биш. Саяхан Путиныг дагалдаж явсан хүмүүсийн дунд үзэгдсэн бөгөөд мах нийлүүлэх асуудлыг хөөцөлдөж яваа.
Монголын тал ч гэсэн ухаалаг томилгоонуудыг хийсэнгүй. 2008 оноос хойш төмөр замын салбарыг Х.Баттулгын багт өгсөн. Тэр болон өнөөгийн сайд Гансүх 2 төмөр замын онцлогийг одоо хүртэл ойлгосонгүй. Амбицитай байх нь бол сайн хэрэг, гэхдээ тоо бодож чаддаг байх хэрэгтэй. 2011 онд төмөр зам барих агуу төлөвлөгөөг сонсож байлаа. 2016 он хүртэл 5 мянга гаруй км төмөр зам барих төлөвлөгөө. Энэ бол цэвэр солиорол. Төмөр замын онцлог бол төмөр зам бариад түүнийг консервацид оруулахад хэцүү. Төмөр замыг арчлах хэрэгтэй. Ачаа тээвэрлэж байсан ч, тээвэрлээгүй ч байсан арчлах хэрэгтэй. 5 мянган км төмөр зам бол том тоо. Өөрийн эрхгүй М.Тухачевскийг санав. Сталины үед түүнийг "улаан милитаризм” гэгчээр буруутгасан.  Тэр нөхөр 1929 онд 100 мянган танк үйлдвэрлэх санал гаргажээ. Тэгээд өөрийн амбицаас болж эдийн засгийн дайсан болсон байлаа. Түүнийг зайлуулах шаардлага гарсан, тэгээд ч түүнийг зайлуулсан.
УБТЗ нь өөрийн суурь бүтцээ арай хийж ашиглаж байхад 5 мянган км төмөр зам барих гэдэг бол цэвэр солиорол.


Дотоодын төмөр замын тээврийн хэрэгцээ Монголд бараг байхгүй. Тиймд хамгийн сонирхолтой хэсэг нь дамжин өнгөрөх тээвэр.  Энд ОХУ, БНХАУ нарын оролцоогүйгээр асуудал урагшаа явахгүй. Орос, Хятад улсуудтай сайн харилцаатай байх хэрэгтэй. Болж өгвөл хоёулантай нь адилхан сайн харилцаатай байх нь бүүр дээр. 2005-2007 онуудад Монголын Засгийн Газар тээврийн гурван талт хэлэлцээрийг их идэвхтэй урагшлуулж байсан. Ухаалаг баримт бичиг байв. Тэр баримт бичгийг Бээжин, Москва хоёр аль аль нь сайн хүлээж авсан. Түүнийг 2009 хавьцаа зурж болох байлаа. Москва зам хөгжүүлэх холбооны хөтөлбөрт Хиагт-Улаан-үдийн чиглэлийн замыг оруулсан.  Гэхдээ 2008 оны сонгуулийн дараа Монголын тал нь өөрөө энэ ажлыг зогсоосон. Хайран юм.


Өнөөдөр УБТЗ нь төмөр замын тээврийн музей шиг болжээ.  Улс төр болж тоглох, төмөр замыг өөрсдийн улс төрийн амбицид ашиглахаа болих хэрэгтэй. Энэ бол Якунин, Морозовууд ч болон Баттулга, Гансүхүүдэд  ч хамааралтай.Хуульч, бөх, махны мэргэжилтэн болон пуужингийн мэргэжилтэнгүүд хэрэггүй.
Тэгвэл магад бид 21 зууны тохилог вагон, зохих үйлчилгээтэй болох байх. Тэгээд энэ найрамдлын бэлэг тэмдгээрээ бахархах болно.

Эх сурвалж: http://asiarussia.ru/blogs/4461/

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

912 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex