Бритни Спирс шинэ залуутай болжээ Шинэ мэдээ 2015/09/10 970 Дуучин Бритни Спирс өөрийн сүйт хархүү Чарли Эберсолоос харьцаагаа таслаад ердөө гурван сар болж байгаа ч сэтгүүлчид түүнийг шинэ найз залуутай болсон гэж сэжиглэж байна. Лас-Вегасын нэгэн шөнийн цэнгээний газарт наргиж байсан хүмүүс үл таних дажгүйлэг хүрэн үстэй залуу Бритнитэй нялуурч байгаагийн гэрч болжээ. Тэд шөнийн туршид хамтдаа бүжиглэн, тэврэлдэж байсан гэнэ. Дуучин бүсгүй инээд сацруулж байсан аж. Спирсын шинэ найз залууг Кэйд Хадсон гэдэг юм. Тэрбээр авьяастнуудыг эрж хайдаг агент билээ. Дуучин бүсгүйтэй ч эртний танилууд гэнэ. Цагтаа тэднийг Бритнигийн экс найз залуу Жэйсон Травик танилцуулж байжээ. Тэр цагаас хойш тэд найрсаг харилцаатай байсан нь ийнхүү эцэс сүүлдээ дотно болсон бололтой. Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/63730.shtml#sthash.gOseoAiu.dpuf 970