Б.Батзаяагийн хэрэгт холбогдсон Ч.Ганбатыг “Интерпол” хайж эхэлжээ

817

 

 

  <!-- [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE <!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}


   Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдоод буй Ч.Ганбатыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн ЦЕГ-ын хүсэлтээр "Интерпол”-ын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн байна. "Интерпол”-ын цахим хуудсанд тавьсан мэдээллээр бол түүнийг "Залилан мэхлэх замаар өмч хөрөнгө завшсан”, "Мөнгө угаасан” хэргээр эрэн сурвалжилж байгаа аж. Түүний 2010 онд үүсгэн байгуулсан "Либерти Партнерс ХХК нь "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бизнессээ өргөжин тэлэхэд нь дэлхийн хөрөнгийн зах зээл болон олон улсын хөрөнгө оруулагч нартай холбох гүүр болж санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зээлийн болон өөрийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах чиглэлээр дагнасан мэргэжлийн компани юм” хэмээн цахим хуудсанд нь бичжээ. 2011 онд "Монголын төмөр зам” төрийн өмчит ХК, "Шинэ төмөр зам” төсөл буюу Даланзадгад-Тавантолгой-Цагаансуврага-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 очим км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ТЭЗҮ-г хийлгэхэд зөвлөх үйлчилгээ авахаар гадаад дотоодын дөрвөн компанитай гэрээ хийсэн юм. Нийт 5.6 сая долларын өртөгтэй энэ гэрээний гүйцэтгэгч талууд нь "McKinsey”, "Pillsbury Winthrop Shaw Pittman”, "BNP Paribas China” болон Монголын "Либерти Партнерс ХХК байжээ.  Тухайн үед ихээхэн нууцалж байсан энэ гэрээгээр "Либерти Партнерс ХХК чухам ямар ажил гүйцэтгэсэн, хэдий хэр мөнгө авсан нь одоогоор тодорхойгүй байгаа билээ. Сонирхуулахад, "Либерти ПартнерсХХК-ийн цахим хуудсанд бичсэнээр бол 2011 онд МИАТ ХК-ийн гурван жилийн бизнес төлөвлөгөөг АНУ-ын "Seabury APG” хэмээх компаниар хийлгэхэд Ч.Ганбатын энэ компани орон нутгийн зөвлөхөөр ажилласан гэнэ. Уг бизнес төлөвлөгөө нь тодорхой хүмүүст улсын төсвөөс мөнгө завших бололцоо олгосноос биш компанийн үйл ажиллагаанд огт ашиглаагүй хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байсан юм. Дашрамд дурьдахад, өнгөрсөн оны тавдугаар сард чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах зүйлийг хэлж байжээ. "Тавантолгойг гартаа оруулах гэж Х.Баттулга оролдоод Орос, Хятад, Солонгос гээд баахан орнуудтай зэрэг хэлэлцээр хийгээд, гэрээ ч байхгүй улс орны  харилцаа ч байхгүй болгосон хүн л дээ. Х.Баттулгыг зүгээр нэг давхар дээлнээс болоод Засгийн газраас гарч байна гэж ойлгохгүй байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болж, эдийн засаг уналтанд ороод ирэхээр сая Солонгост сүйрсэн онгоцны капитан шиг багаа хаяад зугтаж байна л даа. Ийм л юм хийдэг хүн. Чи мөн ч  их муухай юм хийсэн дээ Х.Баттулга аа... Маккензи гэдэг компаниар 12 сая доллараар төмөр замын урьдчилсан судалгаа маягийн юм хийлгээд тэр 12 сая доллараас өөрийнхөө зөвлөх Ганбат гэдэг хүнд 2 сая доллар өгчихсөн ш д. Одоо тэр Маккензигийн баримт бичгээс хэрэглэж байгаа юм байхгүй”.   

   Ч.Ганбат нь Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байсан бөгөөд АНУ-ын Коламбиагийн их сургуулийг төгссөн. Ньюоркийн "Commerzbank AG” банкинд хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр таван жил ажиллаад улмаар Х.Баттулгын зөвлөх болсон, төд удалгүй дээр нэр дурьдсан "Либерти Партнерс” компанийг үүсгэн байгуулсан гэдгээс өөр мэдээлэл төдийлэн олдохгүй байна.
Л.Бат
Эх сурвалж: www.tonshuul.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

817 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex