Монгол Улс авлигын индексээр “аман хүзүүдэж” байхад Ерөнхий сайд АТГ-тай тэмцэж байна
"Дайны гал”-ыг Ерөнхий сайд өөрөө эхэлж нээлээ. Тэрбээр эхлээд АТГ-ын хяналт шалгалтын ажиллагаанд саад хийж ЭЗХЯ-ны нэгэн өрөөн суурилуулсан төхөөрөмжийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарласан. Чуулганы нэгдсэн хуралдааныг эх орон даяар шууд дамжуулж байсан болохоор нууцыг орон даяар задалсан гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулийн 16-ийн 17 дахь хэсэгт заасан "улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар хамгаална”, 38-ын 2-ын 6-д заасан "Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн Төрийн нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бүх шатны байгууллага нь салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.