З.Баянсэлэнгийг АТГ сураглажээ
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан талаар бид мэдээллэсэн. Түүнийг авлигын хэргээр саатуулсан юм.
Тэгвэл өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг яаман дээр нь очиж асуусан байна. Яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм.
Л.БАТ