Инженер Ц.Батын баривчлагаа бол твиттерт үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгүүлж, шүүхээс ял сонссон хаана ч үзэгдэж, дуулдаагүй тохиолдол болсон тухай түүний төрсөн эгч Ц.Оюунгэрэл сайд өчигдөр телевизийн ярилцлагад орохдоо онцолжээ.
Харин тус баривчилгааг МоАХ-ны фракц гардан зохион байгуулсан гэдгийг инжнер Ц.Бат өөрөө зарласан. Ц.Бат жиргээчийн тухайд Зам тээврийн сайд Л.Гансүх болон С.Билэгсайхан нарын МИАТ-тай холбоотой булхайг дөнгөж, зах зухаас нь илчилснийхээ төлөө ийнхүү дээлээ нөмөрч, Х.Баттулга нарын хорхойтой араанд зуугдахад хүрсэн бололтой. Үүний цаана мэдээж хэрэг МИАТ-ийн өмч хувьчлал, албан тушаалын наймаа, төсөл хөтөлбөрүүдийн луйвар нуугдаж байсан гэдэг нь ойлгомжтой.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү МИАТ ХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Бат нь МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайхантай твиттерээр хэрэлдэж, МИАТ-ын нууцыг задруулсан хэргээр хоёул ажлаасаа халагдаж байсан нь саяхан.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
608 сэтгэгдэл