"Мөнхийн залуу” гэгддэг топ модель Э.Одгэрэл 40 нэлээд гарсан ч 20 настнуудаас дутах юмгүй бие хаагаа авч явдаг. Түүнээс нь болдог юмуу, Э.Одгэрэлээр гоёх хүмүүс цөөнгүй. Манай дарга нар гадаадад зорчихдоо болон гадаадын зочидтой уулзахдаа Э.Одгэрэл нарын бүсгүйчүүдийг байлцуулдаг мода дэлгэрсэн тухай яригддаг. Энэ удаагийн наадмаар ч ийм байдал давтагдлаа. Улсын баяр наадмын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчиллаа. Хүндэт зочиндоо Монгол наадам үзүүлэхийн зэрэгцээ Хүй долоон худагт очиж уяачдын галаар орсон. Тэр үед Э.Одгэрэлийг дүүриймаадуулсан аж. "Ховор хүмүүс” кинон дээр нэгдлийн дарга нар төвийн төлөөлөгчид Дүүриймаа гэх бүсгүйгээр үйлчлүүлдэг шүү дээ. Түүн шиг л юм болж өнгөрсөн хэрэг ажээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
768 сэтгэгдэл