“ВИЗАРД ГОВЬ” КОМПАНИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД ИРГЭДИЙГ ХОХИРООСООР БАЙНА

817
О.Магнай даргаа тус компанийн хууль бус үйлдлийг илрүүлээч

Барилгын компаниуд их бүтээн байгуу­лалт нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч, тэд­ний барьсан барилгууд нийслэлийг нуранги болгоход ойрхон байна.

Ийн хэлэхийн учир нь хотын "А” зэрэглэлийн газарт гар урттай, ар тал сайтай нөхдүүд ямар ч зэрэглэлгүй "шавар тагз” ашиглалтад оруулж оршин суугчдыг олноор нь хохироож буй явдал юм.

Товчхондоо байрных нь будагны үнэр арилж дуусаагүй байхад тааз нь ховхорч, шал нь цөмөрч, обой нь хуурч, мөөгөнцөрт идэгдсэн шинэ байрны үнэ тэнгэрт хадсан ч иргэд өр зээлэндээ баригдан байж худалдаж авдаг.

Энэ удаад бид чанаргүй барилга барьж иргэдийн халаасыг сэгсэрч сурсан "Визард говь” компанийн хууль бус үйлдлийн талаар цухас дурьдах юм.

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус компанийн хулхи барилгын талаар бичиж байсан боловч тэднийхэн ямар нэгэн аргаар нөлөөлж өөрсдийнхөө хууль бус үйлдлийг олон нийтээс далдалж байсныг дурьдах нь зүйн хэрэг байх.

"Визард говь” компанийн гүйцэтгэх захирал Цогоо Хан-Уул дүүргийн XV хорооны 56 дугаар байрны 76 айлын 360 гаруй оршин суугчдыг дөрвөн жил гаруй хохироож, өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүйд оршин суугчид ихэд гомдолтой байгаагаа бидэнд уламжилсан юм.

Өөрөөр хэлбэл тус хорооллынхон бохир ус нь хальж, гудамж талбай нь байнга шалбаагтай байдаг эрүүл бус нөхцөлд амьдарч байсан юм.

Гэхдээ зөвхөн 56 дугаар байрны оршин суугчид хохирч байгаа юм биш. Энэ байртай хаяа дэрэлсэн олон байрны оршин суугчид халдварт өвчнөөр өвчлөх нь эрс ихсэж байгаа учраас тэд аргаа барахдаа хамгийн эцсийн найдвар нь хэвлэл мэдээллийнхэн хэмээн уг мэдээллийг өгсөн юм.

Хамгийн асуудалтай нь тус хорооны иргэд зундаа өмхий үнэртэж, өвөлдөө бохирын зузаан мөсөн дээр арай ядан тогтож явдаг байна.

Оршин суугчдын хэлж буйгаар зуны улиралд айлуу­дын бохир ихээр хальж гэртээ орохдоо гуталдаа нян тээж орж ирдэг учраас янз бүрийн халдварт өвчих авах вий гэж ихэд айдаг аж. Асуудлын гол нь энэ хавийн бүх байрууд бохир усны нэг станцад холбогддог учраас ийнхүү бохирын ус нь хальж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг байна.


Манай байрыг улсын комисс хэрхэн хүлээж авсан юм бол гэдэг нь хачирхалтай

Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус байрны оршин суугч Д.Намжил­маатай уулзсан юм. Тэрбээр "Бид дөрвөн жилийн хугацаанд гэр хороололынхноос дор амь­дарч байна. Та нар хар даа энэ их өмхий самхай үнэрийг. Ийм орчинд яаж ийм олон хүн өчнөөн олон жил амьдрах юм бэ. Эхнээсээ авахуулаад хүүхдүүд халдварт өвчин тусч байна шүү дээ. Бид энэ байрыг барьсан "Визард говь” компанийн захирал Цогоотой уулзсан. Гэтэл тэр хүн "Та нар заргалдаад яв. Хаа хүрэхийг чинь үзье” гэж тавласаар өнөөг хүрлээ.

Уг нь бид чинь Туул говийн хөвөөнд шахуу орчин сайтай газар гэж өндөр үнээр зээл авч худалдаж авсан. Ер нь энэ Цогоогийн барьсан барилга болгон араасаа маш олон асуудал дагуулдаг юм билээ.
Бид холбогдох албаны хүмүүст хандаад ч нэмэр алга. Та нар ер нь энэ барилгыг улсын комисс яаж хүлээж авсан эсэхийг сурвалжлаад үзээрэй. Бид авлигал өгч байж энэ орон сууцыг ашиглалтад оруулсан гэдгийг нь олж мэдсэн.





Хотоор дүүрэн л Цогоогийн барилга байна. Бүгд чанаргүй эхнээсээ авахуулаад өнгө үзэмж нь муудсаныг 25 дугаар эмийн сангийн хажууд байрлах гурван ижил ногоон өнгөтэй барилга гэрчлээд өгнө. Бид энэхүү асуудлыг хууль хяналтын байгуул­лагад өгч шалгуулах болно” гэв.

Оршин суугчдын тө­лөөлөл тус компанийн хууль бус үйлдлийн талаар ийнхүү дурьдсан нь өөрийн эрхгүй сонирхол татсан юм.

Тус компанийн захирал Цогоо анх 56 дугаар байрыг барихдаа орон сууцны бохир усыг зайлуулах худ­гийг зэргэлдээ орших өөр компанийн барьсан 58 дугаар байрнаас хулгайлан авчээ. Уг нь бүх л байрууд тусдаа худагтай байх ёстой гэдгийг оршин суугчид хэлж байсан юм. Ном журмандаа ч барилга бол­гонд тохируулж бохир усны цооног гаргадаг аж.

Ус зайлуулах хоолой хий­­гээгүйгээс зун орон сууц­ны доорх гражууд бү­хэлдээ усанд автаж оршин суугчид эд хөрөнгөөрөө хо­хирсон ч ямар ч ха­риуцлага хүлээгээгүй Цогоо захирал дараагийнхаа ба­рилгад хан­­цуй шамлан орж мөн л иргэдийг хохи­роосоор л явна.

Уг нь барилгын тухай хуулиар "Тухайн компани гурван жилийн хугацаанд орон сууцны ашиглалттай холбоотой асуудлыг ха­риуцан шийдвэрлэнэ” гэсэн заалт байдаг. Гэтэл энэхүү хуулийн заалтыг гууль болгож яваа захирал Цогоог хэдэн тэрбумын ашиг олж халаасаа түнтийлгэдэг хэр­нээ яагаад иргэдийн хо­хирлыг барагдуулахгүй бай­на вэ гэдэг нь ч асуудал юм.

Юутай ч хэрэглэгчдийн эрх ашиг ийнхүү хохирч байгаа учраас О.Магнай даргад хандана гэсэн оршин суугчид олон байна.

Тиймээс ШӨХТГ-ын дарга О.Магнай дарга аа одоо­гийн байдлаар Хан-Уул дүүргийн XV хорооны Туул голын хөвөө орчмын 81, 83, 56А, 56Б, 56В, 58 зэрэг 27 орон сууцны иргэд ийм орчинд амьдарсаар дөрвөн жилийнг үджээ.

Тиймээс та энэхүү асууд­лыг анхааралдаа авч хэрэг­лэгчдийнхээ эрүүл ахуйн орчин болон ая таатай амьд­рах нөхцөлийг нь нэн түрүүнд хангаж өгөх нь таны үүрэг гэж хэлэх байна.

Эцэст нь хэлэхэд ча­­наргүй олон барилга барьж буй "Визард говь” ком­­панийн барилгыг сүр­жин нэртэй улсын комисс нь ямар нүдээр харж хүлээж авдаг юм бол гэдэг нь сонирхол татаж байна.

Бид дараагийн дугаартаа Улсын комисс тус ком­панийн барилгыг хэрхэн яаж хүлээж авч байсан болон "Визард говь” ком­пани улсын комисст хэдэн төгрөгийн авлигал өгч ба­рилгаа хүлээлгэж өгдөг талаар баримттайгаар хүргэх болно.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

817 сэтгэгдэл