МАН хамтралын гэрээгээ дүгнэхгүй юм уу

273

УИХ-ын чуулганы танхимд өчигдөр их л содон үгийг Д.Батцогт гишүүнээс дуулсан. Түүний хувьд энэ УИХ-д намаа сэлгэсэн хоёрдогч эрэгтэй гишүүн мөн үү гэвэл мөн. МҮАН-аасаа урваж, АН гэх том айлд багтсан тэрбээр их л хачин авир гаргачихсан.

Өөрөөр хэлбэл, АН-д буруу байхгүй, МАН-д гийгүүлсэн зүйл алга хэмээсэн. Түүний хувьд "Н.Номтойбаяр шиг гишүүн олон болоод Монголын төр сайхан болчих юм байна л даа, би тэгж бодохгүй байна. Одоо больё. Өөх ч, булчирхай ч биш тэртээ тэрэнгүй МАН засагт орж ирээд сайхан зүйл авчирсан зүйл байхгүй. Сахил хүртсэн биш шал дордов гэдгийн үлгэр боллоо. Бүлгийн дэд дарга нь ингэж мэдэгдэж байгаа юм бол зургаан сайдаа тат л даа, бид дэмжээд өгье. Та нар минь бүтэн нэртэй, бүлээн зүстэйгээ сонгуульдаа ор. Муу нэртэй, муухай царайтайгаараа бид хариуцлага, ялаа үрээд сонгуульд орьё” гэж намаа өмөөрөн суусан. Арга ч үгүй биз дээ. Тогоон дотрохоо муулах хэн байхав. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийнхэн хамтралын гэрээгээ дүгнээд их л сүрхий. Тэр байтугай бүлгийнхээ ээлжит хуралдаанаар АН, МАН-ын хооронд байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хэлэлцэв. Ингээд бүлгийн гишүүд "Хангалтгүй” гэж үзэж "Чуулган завсарлахад үлдэж байгаа цөөн хоногуудыг ашиглан гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй хамтран ажиллана уу” гэсэн мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүргүүлэв. Мөн тэд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх шатанд "Хамтарсан Засгийн газраас барьсан эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй” гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байгаагаа тус мэдэгдэлдээ дайв. Тэгэхээр МАН-ын бүлэг хамаг ажилд саад болоод байх шиг. Тэдэнд улс орноо гэх, эдийн засгаа аврах хүч байхгүй байгаад УИХ-д олон суудалтай нам бухимдаж ийм мэдэгдэл бичихэд хүргэж байгаа бололтой. Гэвч нэг нь нэгнийгээ намнах, нөгөө нь нэгнийгээ муулах улс төр дэх хэрүүлийн гурвалжин сүүлийн үед ёстой нэг хөрвөж байна.

Өөрөөр хэлбэл, нэгэн цагт сөрөг хүчин байсан, одоо үед засагт хамтарсан МАН-ын бүлэг рүү дайралт, чулуу шидэлд хүчтэй өрнөж байна. Тиймдээ ч МАН-ын бүлэг мөчөөгөө өгөлгүй, чухал хуулиудаар завсарлага авснаар АН-ынхны хор шарыг хүргэж, эцэстээ хөөх, туух дээрээ тулсан. Тэгвэл МАН яагаад хамтралын гэрээгээ дүгнэж болохгүй гэж. Яаж ажиллаж байгааг дэлгэчихэд бас л буруудахгүй биз.

С.БАЯСГАЛАН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

273 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex