Рубикийн шоог 4.9 секундэд эвлүүлжээ
АНУ-ын Мэрилэнд мужийн Кларксвилл хотын дунд сургуулийн сурагч Лукас Эстер Рубикийн шоог хурдан эвлүүлэх дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тэрбээр уг шоог 4.9 секундэд эвлүүлж өмнөх амжилтыг 0.35 секундээр эвдсэн байна. Тэмцээн Мэрилэнд мужийн нэгэн дунд сургууль дээр болсон бөгөөд дээд амжилтыг Шооны олон улсын нийгэмлэг (World Cube Association) бүртгэн авчээ. Өмнөх амжилтыг өнгөрөгч дөрөвдүгээр сард мөн Америкийн дунд сургуулийн сурагч Колин Бёрнс 5.25 секундээр тогтоосон байна.
М.Амгалан
Эх сурвалж: тоншуул.мн