Оросын Буриад улс Г.Ариунбаатарыг шагнахын тулд хуулиа өөрчилжээ
П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны Гран-при шагналт дуучин Ганбаатарын Ариунбаатар өнгөрсөн бямба гарагт Оросын Буриадын нийслэл Улаан-Үд хотын дуурь бүжгийн театрт "Монгол сонгодог” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн билээ. Буриад улсын парламент буюу Ардын хурал зохих хуульдаа өөрчлөлт оруулж, П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг хүртэгсэд болон тэднийг бэлтгэхэд оройлон оролцсон хүмүүст олгох шинэ төрийн шагналыг буй болгосныхоо анхныхыг Г.Ариунбаатар болон түүний багш Дариймаа Линховоинд олгожээ. Шагналыг 500 мянга болон 300 мянган рубль дагалдсан байна.
Л.Мишээл