С.Гантогоо бодит амьдрал дээр ямар хүн бэ
Яг түүн шиг шоунд С.Гантогоог оролцохоос өмнө түүнийг монголчууд төдийлөн мэддэггүй байсан. Шоуны үеэр өөрийгөө танилцуулах ярилцлагадаа Солонгост олон жил ажиллаж амьдарсан тухайгаа дурдсан. Ажиллахынхаа хажуугаар уран бүтээлээ орхилгүй Солонгос Улсад зохиогддог олон тэмцээн, уралдаанд оролцож шагнал авч байсан аж.
Тэгвэл түүний Солонгост хэрхэн ажиллаж, өөрийн хүсэл мөрөөдлөө тууштай биелүүлж байсан зурагнаас нь хүлээн авч үзнэ үү.
Kbs World Radio-д.
Ttukseom Hangang Park-д.
Та ихэнх хүмүүс шиг өөрийн зорилго, хүсэл тэмүүллээ "нэг л өдөр" гэдэг үгээр тодорхойлдог бол тэр нэг өдрөө "ӨНӨӨДӨР" болгоорой.Амжилт
ГАНАА.S
Өнөөдөр Солонгост аав, ээжүүдийн өдөр болж байна.
Монголд байгаа ээжийгээ санаж утсаар залгалаа.
Жаахан яриа өдөж, хууч хөөрөөд сүүлд нь ХАЙРТАЙ шүү ээж гэсэн чинь...Хөөе миний хүү өвдөж хавдаагүй биз? Янз бүрийн юм болоогүй биз? Ажил нь сайн биз дээ? гээд шалгаагаад...хэхэ
Бараг хэлдэггүй энэ үгийг сонссон ээж минь баярлаж байгаа ч хөөрхий минь байнга л санаа нь зовж явдаг бололтой шүү.Дотор сонин болоод л явчихлаа.
...Үгүй дээ ээж минь зүгээр л тандаа хэлмээр санагдаад гэсэн ээжийн минь хоолой зангирсан өнгөөр хүүдээ ч бас маш их хайртай шүү гэнээ...
Бид ээж, аавдаа дотно дулаахан үг ер нь бол байнга хэлдэггүй бололтой.
Одооноос таньруугаа байнга залгаж сэтгэлийг тань дэвтээж хөгжилтэйгээр буу халж байнаа.
Хүү нь ♥ шүү ээждээ.
АЯЛГУУ.S
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn