Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ
Зөвхөн залууст мэдээлэл өгөхийн тулд бус нийт сонгогчдод бодит мэдээлэл өгөх хамгийн боломжит хувилбар бол олон нийтийн телевизээр халз мэтгэлцээн зохион байгуулах явдал гэдгийг судлаачид ч хэлж байгаа юм. Тиймээс сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө дор хаяж 2-3 удаагийн мэтгэлцээн зохион байгуулах саналыг ийнхүү олон нийтийн зүгээс гаргаад байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ улс төрийн намууд зарлаад байгаа юм. Харин намууд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Ингэснээр СЕХ-ноос дээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэхээ энэ сарын 17-ны дотор нийтэд мэдээлнэ. Санал хураалтын өмнөх процесс дээрх байдлаар өрнөнө. Харин үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулах шаардлагатай байгааг ийнхүү олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж эхэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.