1972 ширхэг шилмүүст нарс мод шинээр тарьжээ
Энэ онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс мод шинээр тарьжээ. Мөн зарим газар хайлаас, шар хуайс шинээр тарьж, ургамлан хашлага хийсэн байна.
Тухайлбал,
-Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/,
-Нарны зам дагуу
-Чингүнжавын гудамж,
-Амарсанаагийн гудамж,
-Вокзалын арын цэцэрлэг,
-Хасбаатарын гудамж,
-Сансарын тунелийн урд талын цэцэрлэг,
-Намнансүрэнгийн гудамж,
-Махатма Гандигийн гудамж Самбуугийн гудамж,
-Залуучуудын гудамжинд мод тарьжээ.
Мөн Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх төмөр замын хоёр талын хамгаалалтын зурвас дотор 8000 ш улиас, 24000 ш хайлаасыг тарьж арчилж, нийтийн эзэмшлийн 98 гудамж, цэцэрлэгийн 99.1 га талбайн ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих ажлыг мэргэжлийн 82 байгууллагаар хийлгэж байна.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг гурван жил тогтмол арчлах нөхцөлтэйгээр мэргэжлийн байгууллагууд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа бөгөөд усалгаа арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байгаа аж.
Т.Гэрэл