Өөрийнхөө болон хүүхдийнхээ залхуу байдлыг хэрхэн даван туулах япон зөвлөгөө
Та ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу чинь хүрч байна уу? Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ. Энэ бол зөвхөн чамаас л шалтгаална. Залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад болон хүүхдээ залхуурахгүй байхад дараах аргууд танд тус болно.
1. Сэтэглийн хүч чиний хөдөлгөөнөөс
Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь "Би чаднаа" гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлэхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.
2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод
Ямар нэг баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеэ дурс, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараад ирнэ.
3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл
Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөл. Ургуулан бод.
4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг заваараа байнга уншиж байх.
Ингэснээр мэдээж чи тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.
Хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх "5 сайн" зарчмыг та бүхэнд хүргэе.
Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Тиймээс энэ зарчмыг өөрөө болон үр хүүхэддээ хэвшүүлэн дадал болгоорой.
1. Сайн нягт нямбай байх
2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
3. Сайн зохион байгуулалттай байх
4. Сайн хэвшүүлэх
5. Сайн сахилага баттай байх.
М.Мишээл
Сэтгэгдэл байхгүй байна.