Л.Жеймс: Америкт хар арьстай хүн амьдрах хэцүү
Лос-Анжелес хот дахь гэрийнх нь хашааны хаалган дээр шүршдэг будгаар "муу хар” гэж бичсэн байсантай холбогдуулан арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас хар арьстнууд ямар их зовж шаналж байгааг Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ супер од Леброн Жеймс ярьжээ.
Тэрбээр ярихдаа "Америкт хар арьстай хүн амьдарна гэдэг хэцүү. Таны их мөнгөтэй, алдартай байх хэнд ч хамаагүй” гэжээ.
Алдарт сагсанбөмбөгчний гэрийнх нь хашааны хаалган дээр граффитиар "муу хар” гэж бичсэн байсан аж.
"Cleveland Cavaliers” багийн од Л.Жеймс өчигдөр өглөө энэ тухай цагдаад мэдэгдэж, дараа нь өөрөө мэдэгдэл хийсэн байна.
Цагдаа нар энэ хэргийг хэн үйлдсэнийг тогтоохын тулд ойролцоох хяналтын камеруудын бичлэгийг шүүж байгаа аж.
Л.Жеймс "арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлхийн өнцөг булан бүрт, Америкт өнөө хэр нь оршин тогтносоор байна. Ялангуяа, Америкт африк гаралтай америкчууд өдөр бүр үзэн ядалт дор амьдарч байна” гэж ярьжээ.
877m2 хувийн орон сууцыг Л.Жеймс 2015 онд 21 сая доллароор худалдан авч байжээ.
Өдгөө 32 настай тэрбээр NBA-гийн хамгийн өндөр орлоготой тоглогч бөгөөд жилд 30 гаруй сая долларын орлого олдог гэнэ.