Нэр дэвшигчид ээ шударга өрсөлдье

0


 

 

        Монгол Улсын тав дахь төрийн тэргүүнийг сонгох сонгууль улс орон даяар энэ сарын 26-нд болох гэж байгаа билээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль бөгөөд иргэдийн зүгээс зөвхөн шударга өрсөлдөөнийг нэр дэвшигчдээс хүсэж байгаа юм. 

 

Энэхүү сонгуульд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН –аас нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор өрсөлдүүлэхээр болсон. Тодруулбал, МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар гэсэн гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлж байна. 

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор энэ сарын 6-нд эхлэх бөгөөд олон нийт болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг нэгнийхээ нэр хүндэд халдахгүй, элдэв худал гүтгэлэг тараахгүй, угсаа гарвалд нь халдахгүй байхыг жирийн иргэд хүсэж байгаа юм. 

 

Ерөнхийлөгчид сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд анх бичиг баримтаа бүртгүүлэхдээ хэн хэн юу хэлэв гэдгийг эргэн сануулж байна. 

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 
-"Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс  МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүлээлгэн өглөө. 

 

МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. 

 

Тэр ч утгаараа өнөөдөр  Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлж, хүлээлгэн  энэхүү өгөх арга хэмжээнд манай намын ахмад  н.Дашбандан дарга, УИХ-ын туршлагатай парламентич  Д.Лүндээжанцан, ерөнхий нарийн бичгийн дарга д.Амарбаясгалан, мөн манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага Ц.Цогзолмаа нарын намын аппаратын хамт олны хамтаар СЕХ-нд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна" гэлээ.

 

АН –аас нэр дэвшигч Х.Баттулга:

- Нэр дэвшигч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Д.Мурат, Лу.Болд, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав нарын албаны хүмүүс байлцлаа. АН-ын нэр дэвшигчийг хуулийн дагуу намынхаа Их хурлаар тодруулж, улмаар СЕХ-ноос шаардсан бүх бичиг баримтыг нэгтгэж, 17 хуудас бичиг баримтыг СЕХ-нд хүргүүллээ хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан онцолсон юм.

 

Х.Баттулга нэр дэвшигч бичиг баримтаа хүлээлгэн өгсний дараа "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн хугацаанд журмын нөхөдтэйгээ хамт ирж бүртгүүллээ. СЕХ бүртгэж авч, улмаар сонгууль шударга болно гэж найдаж байна. Баярлалаа” гэв.

 

-МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:
"Өнгөрсөн найман жилийн турш би баялгийн эх орон болгох асуудлыг ярьсаар ирсэн. Дипломын тухайд, долоон жилийн өмнө гэрээний маргаан өрнөж, мэтгэлцээн зохин байгуулж байхад надтай мэтгэлцэгч асар өндөр боловсролтой нэгэн байсан. Харин долоон жилийн дараа С.Баярцогт бид хоёрын хэн нь илүү боловсролтой вэ гэдгийг олон нийт үнэн зөв дүгнэнэ байх аа. Харин О.Баасанхүү гишүүний хувьд бид ойлголцсон. Намайг дэмжинэ гэж итгэж байна. Өнгөрсөн парламентын үед бид амаргүй давааг хамтдаа туулж, гүтгэгдэж, доромжлуулсаар ирсэн. Тиймээс ч ойлголцоод цаашаа явах бүрэн боломжтой гэж бид харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь миний хувьд гэнэтийн шийдвэр байсан. Бага чуулганы өмнөхөн энэ асуудал шийдэгдсэн гэж болно. Надад болон МАХН-д энэ улсыг их өрнөөс гаргах, хөгжүүлэх төлөвлөгөө байна. Ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хуагцаанд би олигархиудтай тэмцсээр ирсэн. Энэ бүх хугацаанд намайг дэмжиж, хамгаалж байсан ард түмэндээ баярлалаа" гэв.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex