Арьсыг 15 минутын дотор толигор болгох шидэт маск
1. Юун түрүүнд та, ногоон цайны навчийг авч, кофе бутлагчинд хийн жижиглээрэй. Ингэхдээ цэвэрхэн, хоггүй, сайн чанарын навчийг сонгох хэрэгтэй.
2. Үүнийхээ дараа, буталсан ногоон цайгаа халуун усанд хийж сайтар дэвтээнэ.
3. Дэвтээсэн ногоон цайгаа шүүж аваад, хөргөсний дараа багахан хэмжээний оливын тостой хольж, хонуулаарай. Ингэснээр "мацерат" буюу тосон түрхлэг бэлэн болно. Яаралтай үед, зуурмагаа халуун ууранд 3 цагийн турш жигнэж болдог.
4. Ингэснээр оливын тос болон ногоон цай нь хоорондоо сайтар уусч, арьсанд илүү их үйлчилгээг үзүүлдэг.
5. Зуурмагаа арьсанд түрхэцтэй болгохын тулд бага зэрэг эрдэнэшишийн цардуулыг нэмж өгнө. Зуурмагийн өтгөн шингэнийг та өөрөө тохируулах бөгөөд өөртөө аль тухтай байдлаар бэлтгээрэй.
6. Маскаа тавихаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлэж, скрабаар үхэжсэн арьсыг гуужуулах нь илүү үр дүнтэй.
7. Ингээд бэлтгэсэн маскаа бага зэргийн чийгтэй арьсан дээрээ түрхэж, 15-20 минут болсны дараа тойрог хэлбэрээр арчиж аваарай. Таны арьс урьдынхаасаа илүү залуу, өнгөлөг болсон байхыг та анзаарах болно.
8. Хамгийн сүүлд та өөрт тохирох тэжээлийн тосыг нүүрэндээ жигд, нимгэн түрхэж өгөөрэй.
9. Маскаа 7 хоногт 1-2 удаа тавихад тохиромжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна.