МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалд хариуцлага тооцооч ээ, Г.Чулуунбаатар сайд аа
Өнөөдөр МУБИС-ийн 2000 оюутан төгсөж хонхны баяраа тэмдэглэж байна. Хонхны баяр тэмдэглэж дипломоо гардаж авна хэмээн баяр хөөртэй байгаа оюутнууд харамсалтай захиралынхаа буруугаас болж дипломоо гардан авч чадахгүйд хүрээд байна. Учир нь тэдгээр оюутнуудын 2000 дипломыг захирал эрх мэдлээ ашиглаж БНХАУ-д хэвлэсэн аж. Уг нь дүрэм журмынхаа дагуу бол дипломыг Монгол Улсын үнэт цаасны компаниар хэвлүүлэх ёстой аж.
Гэтэл МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал БНХАУ-д хэвлүүлэн түүнийгээ тээвэрлэх явцдаа норгож 2000 диплом хэнд хэрэггүй болжээ. Диплом норсоноос гадна алдаатай хэвлэсэн, дүрэм журам зөрчиж Хятадад хэвлэсэн зэрэг асуудлын хариуцлагыг Д.Мөнхжаргал захиралд хүлээлгэх ёстой.
Монголын боловсролын салбарт хариуцлага алдсан их сургуулиудын захирлуудыг сүүлийн дөрөв таван жил толгойг нь Лу.Гантөмөр сайд асан илсэн. Яамнаас их сургуулиудад шалгалт явуулахад Д.Мөнхжаргал захирлын олон хууль зөрчиж мөнгө идэж уусан асуудлыг илрүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Ардчилсан намын угшилтай Лу.Гантөмөр сайдын хүн гэгдэх Д.Мөнхжаргалд хариуцлага тооцохгүй байгаад хэн хүнгүй гайхаж байна. .Чулуунбаатар сайд аа, төрийн өмчийн их сургуулийг хувийнхаа компани мэт боддог Д.Мөнхжаргал мэтийн нөхөд хариуцлага тооцохоос таны ажил эхлэх ёстой гэж бодож байна.
Ц.Ану
Эх сурвалж: TONSHUUL.MN