Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

1
     Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

   Үндэсний үйлдвэрлэгч "Жем Хужирт” ХХК-ийн Хужирт Байгалийн эрдэст ус Олон улсын чанар, нэр хүндийн томоохон шалгаруулалт болох "Монде селекшн 2017” арга хэмжээнд олон шилдэг брэндүүдтэй өрсөлдөж Монгол улсаас анх удаагаа усны төрөлд Алтан медаль хүртсэн онцлог үйл явдал боллоо. Европын холбооны улсад зохион байгуулагддаг энэхүү чанарын шалгаруулалтын 56 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 5 дугаар сарын 29-нд Бүгд найрамдах Мальт улсад болж өнгөрсөн юм.

Энэ жилийн шалгаруулалтад нийт 89 орны 3000 гаруй шилдэг хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс 40 гаруй нь цэвэр усны брэндүүд байлаа. Тухайлбал Япон улсын хамгийн алдартай Фүжи натурал эрдэст ус, Акуа пинк, Фүкүшима Мизу зэрэг брэндүүд, мөн Франц улсын Пиэрвал, Португали улсын Фризе, АНУ-ын Перфект, Хонконгийн Кристалл зэрэг олон орны шилдэг брэндүүд, ус үйлдвэрлэгч компаниуд оролцсон юм.   
Эдгээр шилдэг брэндүүдээс Герман улсын "Тонисстайнер” эрдэст ус шүүгчийн нэрэмжит шагнал, Японы Фукушима Усны брэнд Гранд алтан медаль хүртсэн бол Монгол улсаас оролцсон "Жем Хужирт” компанийн Хужирт байгалийн эрдэст ус Алтан медалийн шагналыг хүртэж Монголд төдийгүй дэлхийд чанараар танигдлаа.  

Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 Олон улсын Чанарын шалгаруулалт Монде Селекшн

Монде Селекшн Олон улсын чанарын шалгаруулалтыг 1961 онд ноён Жозеф Версет, ноён Жүлес Рене Колла нар үүсгэн байгуулсан юм. Хагас зуун жилийн түүхтэй энэхүү шалгаруулалтад Дэлхийн шилдэг брэндүүд оролцдог бөгөөд чанар агууламж, сав баглаа боодол, байгаль экологид ээлтэй  байдал зэрэг олон үзүүлэлтээр шалгаруулан Гранд алт, алт, мөнгө, хүрэл гэсэн шатлалаар медаль олгодог байна. Энэхүү шалгаруулалт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, олон улсын түвшинд гаргах зорилготой явагддаг бөгөөд нийт 70 гаруй мэргэжлийн шинжээчид дүгнэлт өгч шалгаруулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний чиг хандлага трэнд өөрчлөгдөж байгаатай уялдан химийн бодис орсон, хадгалалт удаантай бүтээгдэхүүн болон давсны хэрэглээг багасаж байгалийн гаралтай хүнсний будаг ашигласан, байгаль орчинд ээлтэй савалгаатай бүтээгдэхүүнийг онцлох хандлага нэмэгдэж байгаа юм. Монде Селекшн Олон улсын шалгаруулалт ч мөн адил дээрх үзүүлэлтийг голчлон үзэж хүнсний үйлдвэрлэл, хуулийн өөрчлөлтүүдэд үндэслэн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн шалгаруулалтад хүнсний бүтээгдэхүүний найрлага, шошго, савалгаа, инноваци зэрэг үзүүлэлтүүд нэмэгдсэн байна.  
Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 Дэлхийд үнэлэгдэж чанараа баталгаажуулсан Хужирт брэнд  

Зах зээлд хамгийн анх усны зөв хэрэглээг хэвшүүлэх ажлыг санаачлан, байгалийн эрдэст усны ач тусыг ойлгуулсаар ирсэн Хужирт брэнд нь жил ирэх тусам ямар үнэ цэнэтэй бүтээгдэхүүн,  хэрэглэгчид яагаад сонгож хэрэглэх ёстойг батлан харуулсаар байна. Чанар, баталгаа бүтээгдэхүүний өнгө үзэмж зэргээрээ үргэлж тэргүүлэх байр суурьтайгаар явж ирсэн Хужирт брэнд нь Монголоос анх удаа усны төрөлд Олон улсын томоохон шалгаруулалтаас алтан медаль хүртэж Монголд төдийгүй Дэлхийд чанараа баталгаажууллаа. Байгалийн эрдэст Хужирт ус нь 2009 онд зах зээлд гарсан цагаасаа эхлэн чанараар тэргүүлж дотоодын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бөгөөд монгол хүн бүрийн хэрэгцээнд нийцүүлэн шилэн болон хуванцар савлагаатай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 

Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 Хужирт байгалийн эрдэст ус Дэлхийд чанараар танигдав

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Hujirt uneheer sain us, manai ger bul bainga heregledeg

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex