SOS: Таван сарын байдлаар 182 хүүхэд амьгүй төржээ
Сүүлийн үед амьгүй төрөлт буюу амьгүй ураг тээх тохиолдол нэмэгдэж байгаа талаар эх баригч эмч нар халаглаж байна.
Тодруулбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 487 хүүхэд амьгүй төржээ. Харин энэ оны эхний таван сард гэхэд 182 хүүхэд амьгүй төрсөн гэх стастик байна. Энэ өнгөрсөн онтой харьцуулахад 29 тохиолдлоор цөөн үзүүлэлт хэдий ч нялх балчир үрсээ ийм харамсалтайгаар эхийнхээ хэвлийд алдсаар байх уу.
Гэтэл "Монголын үрс маш олон болтугай” гэсэн тунхаг уриатай ч бодит байдал дээрээ хүн ам нь өсдөггүй, хүн амын бодлого нь алдагдсан, хүн амаа дэмжих, эрүүл саруул байлгахад чиглэсэн дорвитой бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажил гэж алга.
Дэлхий дээр жилд 2,6 сая амьгүй төрөлт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. ДЭМБ-ын тодорхойлсноор жирэмсэний 28 долоо хоногтой 1000 гр жинтэй ургийн зүрх нь цохилохгүй, булчингийн хариу үйлдэлгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг юм байна. Амьгүй төрөх таван шалтгаан байна.
Тухайлбал, эхийн архаг хууч өвчин урагт нөлөөлөх, даралт ихсэх, чихрийн шижин, ургийн өсөлт саарах хам шинжээс болж амьгүйдэх шалтгаан болдог байна. Дээр нь агаарын бохирдол, идэж буй хоол хүнс, хорт удаа, орчины бохирдол, агаар дуслын замаар дамжих халдвар зэргээс болж ураг амьгүй төрдөг байна.
Мөн бэлгийн замын халдварт өвчин ихэссэн нь өсөлтгүй жирэмсэлт, амьгүй төрөлтөд бас нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.