САЙДЫН ЗОВЛОН ӨНГӨНИЙ ӨВЧИН
Ч.Сайханбилэгийн танхимаас эхлээд Эрүүл мэндийн яам өөдлөхөө больсон гэлцдэг. Сайдаа ч томилж чадахгүй долоон найман сар болоход бөөн асуудал дэгдэж хүүхдийн эндэгдэл эрс нэмэгдэж, сайдгүй яамаас болж хүүхэд эндээд байгаа юм шиг яриа ч их өрнөсөн. Сайд байлаа гээд эндэгдэлгүй болдог бол тун сайнсан. Гэвч Ардын намын шинэ Засгийн газарт ЭМ-ийн сайдаар Хосцэцэг гэв үү гоё нэртэй гангай хатагтай ирсэн боловч байдал огт дээрдсэнгүй. ДОХ-ын халдвар тээгч улам үржих ХДХВ-ийн халдвар саарсангүй. 2010-2015 онд төрөлхийн тэмбүүтэй 159 хүүхэд төрсөн бол сүүлийн гурван жилд 111 тохиолдол бүртгэгджээ. Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн нас голдуу 20-34 насныхан байжээ. Ямартаа л Цогцэцэг сайдаас төрийн түшээд”Одоо чинь 19-р зуун биш 21-р зуун. Гэтэл тэмбүүтэй хүүхэд төрдөг нь ямар учир вэ? Энэ өвчин эхээс хүүхдэд халдаагүй гэж ярьдаг биш үү. Юу болоод байнаа” хэмээн шалгаахад "Энэ муу өнгөний өвчин үү” гэж шаналсан царайлж толгойгоо сэгсэрчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.