Хичээл сургууль амарсан энэ үед хүүхдүүддээ анхаарал хандуулж, цаг зав гаргая

0

Хичээл сургууль тарж, амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хэтэрхий хайхрамжгүй хэнэггүй байж болохгүй нь ээ. Хүүхдүүддээ хараа хяналт, хариуцлагаа сайн тавьдаг байя. Тэгэхгүй бол таны, бидний хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хэргийн золиос болох, зам тээврийн осолд өртөх, гол усанд осолдох, бүр цаашлаад бага насны балчирууд халуун хоол цайнд түлэгдэж амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох зэрэг харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Хүүхдийн түлэгдэлтийн хувьд ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг Сэхээн амьдруулах тасаг ачаалалаа дийлэхээ болилоо. Хаашаа л харна, түлэгдэлтээ өвдөж орилсон хүүхдүүд, үрсээ харж шаналсан аав ээж, эмээ өвөө нар байна. Түлэнхийн тасгийн эмчийн ярьснаар "Зуны улиралд ялангуяа зургаан сард ачаалал эрс нэмэгддэг. Яагаад гэвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд халуун тогоогоо залгаж хоол ундаа хийж байгаад хүүхдээ түлчихдэг. Тэгээд ирдэг. Уг нь бол осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой, халдварт өвчин биш шүү дээ ” гэсэн юм. Түлэгдэж амиа алдсан хүний 60 хувь нь хүүхэд.

 Үнэхээр харамсалтай, өөрсдийнхөө хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж хэн нэгний хүсээгүй зовлон гамшиг рүү хүүхдүүдээ түлхсээр байгаа нь үнэн юм шүү.  Эрүүл саруул төрсөн хэрнээ аюулгүй орчинд өсч торних эрх тэдэнд алга. Хүрээлэн буй орчин нь ч хүүхдэд ээлгүй.

Хүчирхийлэлд өртөж байна, цоожтой хаалганы цаана галд өртөж байна, сургууль, цэцэрлэг дээрээ дарамтлуулж байна, зам тээврийн осолд өртөх, тэвчишгүй хүнд хүчир хөдөлмөр эрхлэж ар гэрээ тэжээх хэцүү үүрэг хүлээж байна, санаатай болон санамсаргүй байдлаар өндрөөс унаж амиа алдах, өрөөл татанхай болох, байрныхаа гадаа тоглоомын талбай дээрээ тоглож байгаад халдлагад өртөж байна гэх мэт. "Монголын үрс маш олон болтугай” гэсэн тунхаг бичигтай ч ирээдүй хойч үедээ хайргүй батлах бодит жишээнүүд олон бий. Нүд халтирам, зүрх шимшрэм, өр өмөрмөөр харамсалтай хэргүүд нийгэмд зөндөө гарсан. Осол гэмтлийн улмаас хүүхдүүд хэдэн зуугаараа хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй биш гэжүү. Дээрээс нь өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэж, элдэв асуудалд орооцолдож, нахиалж амжаагүй насандаа алдаж нарсанд сууж байна.

Түүнчлэн сүүлийн үед нэг аюултай харанга дэлдэж эхэлсэн. Өсвөр насныхан ахуйн газ буюу шатдаг хий үнэрлэж мансуурах моод дэлгэрсэн гэж хэлж болно.  Харамсалтай газ үнэрлээд нас барсан хүүхдийн тоо олон байгаа. Бүр есөн настай хүү газ үнэрлэж хордож мансуурсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ үзэгдэл аюултай биш гэжүү. Арай томчууд нь газ цаашлаад хар тамхи хэрэглэж донтож байна. Тиймээс эцэг эхчүүд минь ээ, танай шилжилтийн насандаа яваа хүү, охин тань хэнтэй найзлаж, хаагуур явааг нь хянах цагдах цаг болжээ. Хүүхдүүд нэг нэгэндээ уруу татагдах, буруу зүйл автах нь амархан. Яагаад гэвэл хүүхдийн сонирхол гэж бий. Өөрийнх нь хүсээгүй зүйл эцэстээ алдаа болдог гэдгийг тэд ухаарахгүй байна. Цаашлаад эрүүл мэндийн мэдлэггүйгээсээ болж бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, хүсээгүй жирэмсэлт болж үр хөндүүлээд эрүүл мэнд, амь насаараа ч хохирох үзэгдэл гарсаар байна. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн байдал, эцэг эхийн суурь хүмүүжил чухал нөлөөтөй байдаг юм шүү.

Тухайлбал, улсын хэмжээнд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 11,2 гэмт хэрэгт холбогдсон нь 13, эрх ашгийг нь хохироосон хэрэг 5,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны тавдугаар сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 604 хүүхэд өртсөний 87 нь долоо, 163 нь 8-13, 355 нь 14-17 насных аж. Үүнээс гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 55 нь амиа алдаж, 305 бэртэл гэмтэл авчээ.

Тэгэхээр эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт анхааруулж сэрэмжлүүлэг хүргэхэд, ялангуяа зуны амралт эхэлсэн энэ үед цагдаа болон онцгойн байгууллагад хүүхэд төөрсөн, живсэн өндрөөс унасан, түлэгдсэн, гэмт хэрэгт холбогдсон дуудлага нэмэгддэг аж. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 11,022 гэмт хэрэг бүртгэгдсэний 570 нь гэр бүлийн хүчирхийлэл байна. Үүнд 581 хүн өртсөний 36 нь насанд хүрээгүй хүүхэд. Тиймээс зуны амралтын цагаар нь хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлүүлэх, дугуйлан, зуслан сургалтанд сайн хамруулж, аль болох чөлөөт цагийг нь завгүй байлгах нь ямар нэгэн эрсдэлээс хамгаалах арга болно. Тэгэхгүй бол гэртээ зүгээр суугаа найзууд нэгнийгээ дуудаж, гол усанд орох гэж яваад живэх, эсвэл PC тоглоомонд донтох,  гэмт хэргийн золиос болох зэрэгт хэрэгт өртдөг.

Эхний таван сарын байдлаар зам тээврийн ослоор 25 хүүхэд амиа алдсаны 21 нь орон нутагт гарчээ. Өнгөрсөн онд энэ төрлийн ослоор 0-19 насны 4800 хүүхэд гэмтэж, 84 хүүхэд нас барсан.  Энэ юуг анхааруулах вэ гэхээр, жолооч орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дээр нь хүүхдэдээ хамгаалалтын бүсийг нь зүүж явдаггүйгээс амиа алдсаар байна.

Зам тээврийн ослоос гадна балчир хүүхдийн аминд хүрэх аюул бол тагт юм. Агаар салхи оруулах гэж тагтаа онгойлгож  орхиод учир мэдэхгүй нялх үрсээ өндрөөс унагаж "алсаар” байгаа нь бас л эцэг эхчүүдийн буруу. Өнгөрсөн онд 300 хүүхэд өндрөөс унаж гэмтсэнээс 13 нь хорвоог орхижээ. Хамгийн сүүлд гэхэд, зургадугаар сарын 1-нд ой найман сартай хүү тагтнаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн дөрвөн настай хүү дөрвөн давхраас унаж хүнд бэртэл авсан гэх мэт харамсалтай баримтууд байна.

Түүнээс гадна усанд осолдох хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Он гарсаар 28 хүн усанд живж амиа алдсаны зургаа нь хүүхэд.  Өнгөрсөн онд нийслэлд 12 хүүхэд, орон нутагт 17 хүүхэд усанд осолдож амиа алджээ. Энэ мэтчилэн золгүйгээр олон шалтгаанаар амиа алдсан үрсээ яалтай билээ.

Дээрээс нь эцэг эхчүүдийн хэнэггүй, саваагүй хүүхдүүдийн зан хойно машины цонхоор толгой, гар, цээжээ гарган замын хөдөлгөөнд оролцох маш буруу юм. Мөн бага насны хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаад машинд мөргүүлж дайруулдаг. Үнэндээ 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүн цөөхөн байна. Тиймээс эцэг эхчүүд минь энхрий нялх үрсээ эрүүл саруул өсгөхийг бодооч, эрэмдэг зэрэмдэг нэгэн болгох, эсвэл энэ орчлонд бүр ор мөргүй үгүй хийх нь таны хүссэн сонголт биш л байх шүү. Үр хүүхдэдээ анхаарал тавъя, цаг заваа зориулъя.

О.Сайхан


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex