Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ
Өсвөр насны хөвгүүд шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийнхэн очиж шалгаж, үйлдлийг таслан зогсоосон байна. Тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ хэлжээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.