Поп улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс урагшилдаггүй

0

Поп улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс урагшилдаггүй

 

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэхүү урьдчилсан дүнг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн мэдээлж байна вэ? Ямартай ч Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг популист хэмээн тодотгож, түүнийг дийлэнх олонхийн санал авсан тухай мэдээлсээр байна. Х.Баттулга сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сурталчилгааны явцад "ОУВС хэрэггүй, Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын орд газруудаа төр бүрэн мэдэлдээ авна” гэж мэдэгдсэнийг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон ишилж байгаа юм. Сонгуулийн эхний шатны дүн гарснаас хойш олон улсын хөрөнгийн зах зээл дээрх монголын компаниудын хувьцаа, түүн дотроо Монгол Улсын бондын зах зээл "шоконд” орсон юм. Хэрэв улс төрд популистуудын орон зай нэмэгдвэл ямар нөхцөл байдал үүсдэгийг зарим улсын жишээгээр үзүүлье.

 

Баримт 1. Грекийн хямрал

 

2015 онд Грект болсон парламентынсонгуулиар уламжлалтхоёртомнамялагдаж, гуравдахьхэмээхтодотголтой, зүүнүзэлбаримтлалтай "Сириза” намялав. Тэд сонгуульд орохдоо "Улсын төсвийг танахгүй. Европын холбоонд төлөх ёстой өр төлбөрийнхөө ихэнхийг төлөхгүй. Олон улсын зээлдэгчдийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн. Угаас орлогогүй ядуурч байсан ард түмнийхээ цөсийг ийнхүү хөөргөсний хүчинд тэд олонхийн саналыг авч чадсан юм. 300 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж сайхан амлаж байсан ч дөнгөж сонгуульд ялсны дараа буюу 2015 оны зургаадугаар сард ОУВС-д төлөх ёстой байсан 1.7 тэрбум ам.долларыг эргэн төлж чадсангүй. Үүний улмаас дэлхийн санхүүгийн ямарч байгууллагаас тусламж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн юм. Тэдний хоосон популист амлалтын үр дүнд Грекийн валютын урсгал, импорт бүрэн зогслоо. Ялангуяа эмийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортоор авдаг тус улсад гадаад шилжүүлэг хийхийг хориглосноос болж эмийн хангамж зогсч, байдлыг улам хүндрүүлжээ. Улмаар хөрөнгө оруулагчид дайжиж, олон улсын байгууллагууд итгэхээ болив. Улсын төсвийг танахгүй, олон улсын байгууллагуудтай хамтрахгүй, хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэсэн популист амлалтын үр дүнд нэн ядуучуудын тоо хоёр дахин өсч, энэ улс бүхэлдээ нь хямарч эхэлжээ. Ажилгүйдэл, ядуурал, уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн грекчүүд өдөр алгасалгүй гудамжинд гарч жагсан, эрх баригчид ард иргэдийн мөргөлдөөн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, энэ орны хөгжил хэдэн арван жилээр хойшилсон нь популистуудын хор уршиг байсан юм.

 

Баримт 2. Аргентиний бүтэлгүйтэл

 

1995 онд Аргентин улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшиж өрсөлдсөн Карлос Менем популист амлалтынхаа хүчээр ялсан юм. Тэрбээр эдийн засгаа халамжийн бодлого руу чиглүүлж улсын төсөв өндөр алдагдалтай, ам.долларын ханшийг хүчээр барьсан эдийн засгийг босгосон. Төсвийн хэт алдагдал нь Аргентинийг залгиж 2001 онд гадаад улсад төлөх ёстой байсан 132 тэрбум ам.долларыг төлж чадаагүйгээс дефольт зарлалаа. Мөн оны арванхоёрдугаар сард ОУВС Аргентин улсад өгөх зээлээ зогсоосноор бусад олон улсын санхүүгийн зах зээл хаалттай болжээ. Популист сонголтынхоо үр дүнг аргетинчууд хангалттай амссан бөгөөд 2002 он гэхэд үндэсний нийт бүтээгдэхүүн нь 20 жилийн өмнөх төвшинд хүртэл дордож, ажилгүйдэл хоёр дахин нэмэгджээ. Ажлын байр бий болгодог хөрөнгө оруулагчид дайжиж, үүдээ барьсан юм. 1998 онд ядуу өрхийн тоо 25.9 хувь байсан бол гурван жилийн дараа тус улсын хүн амын 57.5 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Өдрийн хоолоо залгуулж чадахгүй нэн ядуу хүн амын тоо 30 хувьд хүрч, хоёр хүний нэг нь ядуу, гурван хүний нэг нь нэн ядуу ангилалд оржээ. Дефольт зарласан Аргентин улс АНУ болон Их Британийн шүүхэд удаа дараа дуудагдаж үргэлж ялагдаж байлаа. Ингэснээр 2016 онд Аргентин улс бондын нийт төлбөрийнхөө 75 хувийг төлөхөөр болсноор 15 жилийн дараа дэлхийн санхүүгийн зах зээлд орох эрхээ дөнгөж олсон юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө 15 жилийн боломжийг алджээ. АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг 10 гүрний нэг байсан Аргентин улс популизмыг сонгосныхоо горыг ийнхүү хатуухан хүртсэн байна.

 

Баримт 3. Венесуэлийн сургамж

 

Латин Америкийн хүчирхэг эдийн засагтай орон Венесуэл 2013 онд улсынхаа Ерөнхийлөгчөөр автобусны жолооч, хожим үйлдвэрчний эвлэлийн дарга болсон Николас Мадурог сонголоо. Мадуро төрийн эрхийг барьж эхлээд бүх бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, төрөөс үнийг хүчээр барьж, үнийн босго тогтоолоо. Импортоор орж ирэх хямд бараа бүтээгдэхүүнийг хааж, Засгийн газраас татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс үйлдвэрлэгчдэд тэтгэмж өгч алдагдлыг нь хааж байлаа. Үнийн тогтвортой байдлыг барих нэрийн дор хөдөө аж ахуйн томоохон компаниудыг төрийн мэдэлд авлаа. Газрын тос олборлох эрхийг төрийн өмчид ганцхан компанид олгосноор 2004-2014 оны хооронд энэ компаниас 11 тэрбум ам.доллар ор сураггүй алга болсныг Үндэсний аудитын газар нь мэдээлсэн аж.

 

Мадуро Венесуэлийг хамгийн том алдагдал хүлээсэн халамжийн бодлоготой улс болгосон. Тус улсад газрын тосны салбарт ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд хөөн гаргажээ. Түүний популист бодлогын үр дүнд Венесуэл улс гадаадаас нэг ч бараа бүтээгдэхүүн импортолдоггүй. Дотоодын үйлдвэрүүд нь алдагдлаа дийлэхгүй олноороо хаагдаж, иргэд нь гурил, сүү, саван зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ авч чадахгүй хэдэн сарын нүүр үзэх тохиолдол гарсаар байна. Мөнгөн тэмдэгтийнх нь ханш ам.долларын эсрэг 12 дахин унаж, инфляц нь жилд 400-500 хувьд хүрчээ. Аргаа барсан венесуэлчүүд гудамжиндаа тэмцэж эхэлсэн ч популист Ерөнхийлөгч Мадурог эргүүлэн татах бүх боломжийг хаасны улмаас ард түмнийхээ эсрэг цэргийн хүчээр тэмцэж байгаа юм. Арваадхан жилийн өмнө Латин Америкийн хамгийн баян улс гэгдэж явсан Венесуэл өөрсдөө бүхнийг хийнэ, талх тарианы үнийг Засгийн газар нь хяналтандаа байлгана, тэгш амьдралд хүргэнэ гэсэнтөрийн тэргүүнийхээ амлалтын үр дагавраар өнөөдөр эрчим хүчээ ч хангаж чадахгүйд хүрч, долоо хоногийн хоёр өдөр л гэрэл цахилгааны бараа хардаг улс болж хувираад байна.

Популист амлалттай улстөрчдийг төрийн эрхэнд гаргасны үр дүн энэ юм. Популист улстөрчдөөс болж улс орон уруудна уу гэхээс хөгждөггүй, урагшилдаггүйн жишээ энэ ажээ.

 

 

 

Ж.Сондор

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex