Венесуэль улс 72 цаг хилээ хаана

0

 

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро санхүүгийн мафитай тэмцэх зорилгоор Венесуэль, Колумбын хилийг 72 цагийн хугацаанд хаахаар болсон тухайгаа зарлалаа. Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд хил дээр болж буй үйл явдалд анхаарч ажиллах болно гэжээ. Түүнчлэн "Колумбын газар нутгаас Венесуэлийн валютын эсрэг, үндэсний валютыг ганхуулах замаар эдийн засгийг сульдаах гэмт хэргийн элементүүд орох магадлалтайд бид маш ихэд санаа зовниж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Ерөнхийлөгч Мадуро өнгөрсөн ням гарагт Венесуэлийн хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 100 боливарыг гурав хоногийн дотор эргэлтээс гаргах зарлиг гаргасан юм. Дотоод хэргийн сайд Нестор Реверолийн тайлбарласнаар энэхүү шийдвэр нь олон улсын санхүүгийн мафийн эсрэг чиглэгдэж байгаа гэнэ. Олон улсын санхүүгийн мафи гэдэгт АНУ-ын захиалгаар үндэсний мөнгөн дэвсгэртийг улсаас гаргаж байна гэжээ.
Ийнхүү тус улсын төрөөс шинэ мөнгөн дэвсгэртийг солих зорилгоор эдгээр мөнгийг улс орондоо яаралтай оруулах оролдлого гаргуулахгүйн тулд хилээ хааж байна. Арванхоёрдугаар сарын 15-наас Венесуэльд 500-гаас 20 мянган боливарын зургаан төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарах юм. Харин зуутын дэвсгэртүүдийг зогсоож байгаа аж.
Венесуэль, Колумбын 2.2 мянган километр үргэлжилсэн хилийг хууль бус хил давагчид цэргийнхэн рүү халдсанаас хойш буюу 2015 оны наймдугаар сараас нэг жилийн хугацаатай хаасан. Хоёр улсын Ерөнхийлөгчид энэ наймдугаар сард л зөвшилцөж, хилээ дахин нээхээр болсон билээ.
Венесуэль улсад 2014 оноос буюу дэлхий дахинд нефтийн үнэ унаснаас хойш инфляци нэмэгдэж, эдийн засгийг нь ганхуулж эхэлсэн юм. Ерөнхийлөгч Николас Мадуро үүний хариуд банкуудад их хэмжээний мөнгө хэвлэх шаардлага тавьсан нь валютыг үнэгүйдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг өсөхөд хүргэжээ. 2008 онд 100 боливарын үнэтэй байсан зүйлийг өнөөдөр худалдан авахын тулд 10.000 боливар зарцуулах шаардлагатай болтлоо инфляци нэмэгдсэн тухай Венесуэлийн эдийн засагч Хенкель Гарсиа мэдэгдэж байна.
Тус улсын парламент өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм.
Ерөнхийдөө тус улс бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, инфляци гаарч, нефтийн үнэ буурсантай холбоотойгоор төсвийн орлого эрс багасчээ. Түүнчлэн сөрөг хүчнийхний хяналт дор парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалд жинхэнэ хямрал нүүрлэсэн байна.

Эх сурвалж:Өглөөний сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex