ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизнес байв..?
Саяхандаа, үнэ хямд, сонголттой гэх үүднээс "Буянт-Ухаа-1” хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дараалал үүсч, дараалалд багтаагүй нэг нь амиа хорлохдоо тулж байв даа. Гэтэл хэдхэн сарын дараа өнөөх амиа тавин зүтгээд байсан оронсууцыг маш хямд үнээр зарна гэсэн нууц зар ченжийн халаасанд хэдээрээ явж байх нь тэр. Төрийн дунд, бага албан тушаалтнуудын зүгээс гарсан байж болзошгүй энэ зарын дагуу маш хямд оронсууцанд орчихсон нөхөд ч байж л байна. Тухайн үед Төрийн данстай энэ хорооллоос нэг сэргэлэн нөхөр хэдэн орон сууц зувчуулчихаж дээ гэж санаад өнгөрч билээ. Гэтэл өнгөрөгч хавар ТОСК-ийн захирлыг баривчлаад яллахдаа тулсан сургаар өнөөх хямд үнэтэй оронсууцны зар санаанд буув. Чухам юуны учир Төрийн мэдлийн орон сууц ийнхүү захын нэг ченжийн халаасанд орох болов гэдгийг доор сийрүүлъе.
Сэтгэгдэл байхгүй байна.