1570 иргэний орон сууцны зээлийг 5 хувьд шилжүүлэв
Арилжааны банкууд өнгөрөгч сард Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдах орон сууц, нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай, Багануур, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1570 зээлдэгчийн 64.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.
Түүнчлэн "Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн хугацаанд арилжааны банкууд 10846 иргэний 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан бөгөөд үүнээс 3392 иргэнд 5 хувийн хүүтэй зээл, 6261 иргэнд 8 хувийн хүүтэй зээл олгожээ.
Сэтгэгдэл байхгүй байна.