Хамгийн эрэлттэй рашаан, сувиллуудын үнэ болон маршрут
Аварга тосон сувилал:
Аварга тосон руу жил болгон зорьж амардаг амрагчид байдаг. Шавар эмчилгээгээр алдартай сувиллын газар. Тус рашаан сувиллын газар нь Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох замаар 230 км хатуу хучилттай замаар явж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж хүрдэг юм байна. Рашаан, бүх төрлийн өвчинд шаврын эмчилгээг хийдэг. Ялангуяа "Аварга тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчингийн дэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч "Аварга тосон”-гийн шавран эмчилгээ үр дүнтэй байдаг. Тус рашаан сувилалд Арьс өвчин судлалын Үндэсний төвийн эмч сувилагч нар ажилладаг юм байна.
"Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо "Хан-гарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Өвчтөний биеийн онцлогоос хамаарч халуун шавар, рашаан нууранд орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ, зүү төөнүүр, чийрэгжүүлэх эмчилгээг эмчийн хяналтаар хийдэг юм байна.
Харин төлбөр, мөнгөний хувьд гэр, байшин нь өөр үнэтэй. Зочид буудлын люкс зэрэглэлтэй өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган төгрөг байх жишээтэй. Дүнзээр барьсан байрны люкс өрөө хоногийн 49800 төгрөг бол жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй. Хагас люкс өрөө сонгох бол нэг хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой. Харин 2-4 ортой зочны байр нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр 26800, энгийн гэрт 23800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд хоногийн таван мянган төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт унтаад амрах боломжтой. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө. "Аварга тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбоо барьж авна уу.
Холбоо барих утас: 70153032, 70153033, 99098060, 95829916
Шаргалжуут рашаан сувилал
Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилалнь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг аж. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан. Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг ажээ.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918
Могойт рашаан сувилал
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.
Отгонтэнгэрийн рашаан сувилал
зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.
Харилцах утас: 99051478, 93036701
Хужирт рашаан сувилал
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Тэндээ интернет, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. "Хужирт” рашаан, сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь "Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд, "Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Холбоо барих утас: 98100090
"Нар-элс” сувилал
Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь "Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Үнийн хувьд хоногийн 20 мян¬ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.
Холбоо барих утас: 99082710, 99082703
"Өвөр жанчивлан” сувилал
Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлждээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да¬ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.
Холбоо барих утас: 88001511
"Ар жанчивлан”-гийн сувилал
Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.
Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж.
Харилцах утас: 99041639
"Задгай цагаан” сувилал
Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.
Харилцах утас: 99156155
"Багануур” сувилал
Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.
Харилцах утас: 93049261, 93049274, 70210109
"Халзан уулсын рашаан” сувилал
Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт оршино. Рашаан, нөхөн сэргээх, физик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, сахарын өвчинд тустай.
Харилцах утас: 70522742, 99733001
"Шивэрт” сувилал
Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж.
Харилцах утас: 9865 3212, 94963212
"Хасу хандгайт” хуурай рашаан сувилал
Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Харилцах утас: 99027314, 99096938
Сэтгэгдэл байхгүй байна.