Төсөвт хориг тавьсны горыг төрийн албан хаагчид үүрч байна

0

Төсөвт хориг тавьсны горыг төрийн албан хаагчид үүрч байна

 УИХ-ын чуулганы аравдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Гэтэл энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавилаа. Ингэснээр улсын хэмжээний хөрөнгө мөнгө, санхүүжилттэй холбоотой бүх ажил зогсч байна гэсэн үг. Хамгийн наад зах нь төсвийн байгууллагын орлого, зарлагын гүйлгээг бүх шатанд нь хааж, төрийн албан хаагчид цалин хөлсөө авч чадахгүйд хүрч байна. Энгийнээр бодоход, тэдний ихэнх нь орон сууцны лизинг, цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрч, алданги энэ тэрийг нь арилжааны банкууд дор нь бодож тооцоод нэхэмжилж таарна. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч буй төрийн албан хаагчдын ачаалал дээр ачаа нэмэгдэж эхэлнэ. Цаашилбал, бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдвэрлэж, хүлээгдэж байсан энэ оны 8-10 дугаар сарын санхүүжилтийг төсвийн тодотголд суулгаж, мөнгөн тэтгэмжийг нь арваннэгдүгээр сарын 10- ны дотор тавьж дуусгахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас төлөвлөсөн нь ч талаар болж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл, зарим барилга байгууламжийн ажил гээд хүлээж буй, шийдвэрлэвэл зохих зүйл олон байдаг. УИХ-аар хэлэлцэж баталсан ч Ерөнхийлөгчийн шахаанд ороод байгаа төсвийн тодотголын тухайд УИХ-ын гишүүд байр сууриа тодорхой илэрхийлж, хоригийг хүлээж авах боломжгүй гэдгийг олонхоороо шийдээд байгаа юм. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуцсан салбарт нь уурын 70-аад зуухыг төвийн нэгдсэн дулаанд холбож агаарын бохирдлыг бууруулах, 20 мянган айл өрхийг дулаан, цахилгаанд нэгтгэж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулан тав тухыг хангах ажил зогсонги байдалд орсныг хэлж байна.

УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгчйн хориг тавих эрх мэдлийг тодорхой болгохгүй бол "хор” болж хувирах улмаар засаглалын хямралд орж, Үндсэн хуулийн тогтолцоог эвдэж, нуран унах эрсдэл нүүрлэж байгааг ч сануулсаар байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны эдийн засаг хүнд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд харилцан ойлголцох гэж хичээж байхад Засгийн газрын хамгийн чухал албанд томилогдсон Сангийн сайдад хориг тавьж, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч маань хэн нэгний үгээр ажиллаж, төрийн ажлыг гацааж байгаад эрх баригчид төдийгүй АН-ын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд С.Чинзориг энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан гэх боловч ямар үндэслэлтэйг тодорхой тайлбарлаагүйг онцлон хэлсэн байна. Үүнтэй УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ч санал нэгтэйгээ ярилцлагадаа тодорхой хэлжээ. Тэрбээр "Ерөнхийлөгч сонгогчдын өөрт нь итгэж өгсөн эрх мэдлийг дангаараа хариуцах ёстой. Энэ эрх мэдлийг сайн дураараа, хэн нэгэнтэй хуваан тараах байдлаар хэрэгжүүлбэл Үндсэн хуулийн бус болж хувирна. Тиймээс бодлогоо маш тодорхой гарган ирж "Ийм учраас би хориг тавьсан юм” гэж тайлбарлах учиртай.

УИХ ч шаардах ёстой. Сүүлдээ Ерөнхийлөгч өөрөө гарч ирээд "Энэ миний бодлого биш ээ, тэр хүн сайн дураараа ярьсан байна” гээд явчихвал яах вэ. Ерөнхийлөгч, УИХ-ын хооронд ийм албан харилцаа өрнөхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн нэгэн өмнөөс нь хэрэгжүүлээд ч байгаа юм шиг” гэжээ. Үнэндээ ийм байдал аль хэдийнээс ажиглагдаж эхэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын даргыг дуудаж авчраад загнаж л байдаг. Сангийн сайд руу үсчиж, "Ах чинь лиценз зарсан байна. Чи тэгэхээр олигарх 30 гэр бүлийн төлөөлөл мөн биз дээ” гээд баалж л суудаг болчихсон байна. Сүүлдээ Ерөнхийлөгчийн өмнөөс дуугардаг боллоо. Уг нь Х.Тэмүүжингийн хэлснээр Тамгын газрын дарга бол зохион байгуулалтын дотоод бүтэц болохоос биш гадагшаа чиглэсэн, хэн дуртай руугаа үсчсэн эрх мэдэлтэн биш юм.

Харин Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний ажлыг зохион байгуулж, бичиг цаасыг нь олигтойхон төлөвлөн боловсруулж байх ажил үүргийн хуваарьтай. Гэтэл Сангийн сайдад хориг тавьсан албан бичиг нь "1992 оноос хойшх ардчиллын үйл явц дотор муу жишиг, хошин шоглолын нэг болмоор, "арай ч дээ” гэж харуусахуйц байсан”-ыг Хууль зүйн сайд асан ярилцлагадаа дурджээ. Түүгээр ч зогсохгүй албан бичгийг уянгын халил, хийсвэрлэл ихтэй, хар таамаг дээр үндэслэж болохгүйг ч анхааруулсан байна. Дээрх байдлаас харахад Ерөнхийлөгчийн зүгээс 2017 оны улсын төсвийн тодотголд бүхэлд нь яагаад хориг тавьсан нь тодорхой бус байна. Иймэрхүү тодорхойгүй зүйлээс шалтгаалан улс орны мөнгө, санхүүгийн бодлогод саад учруулж, орлого зарлагыг царцаах нь хэнд хэрэгтэй вэ. Ард түмэн, тэдний үр хүүхэд, төрийн албан хаагчдад л лав шаардлагагүй нь тодорхой. Төсвийн тодотгол дотроо тухайлан юунд нь, яагаад хориг тавьж байгаагаа Ерөнхийлөгч өөрөө тайлбарлах нь аливааг хоёр үзүүргүйгээр ойлгох, засч залруулахад илүү дөхөмтэй болгох боломжийг олгох юм.

Д.МӨНХЖАРГАЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex