Цалингаа тануулсан “дарга нар” авлига авах уу

0

5712e5d04c7c59e7big

Улс орны эдийн засаг хүндхэн байгаатай холбогдуулан засаг төрөөс "бүсээ чангалсан” шийдвэрүүдийг удаа дараа гаргах бололтой.

Юуны өмнө Ерөнхий  сайд, Сангийн сайд нар зэрэгцэж суугаад төр засгийн зүгээс "тэвчиж болох зардлыг бууруулна, төрийн албан хаагчдын цалинд бууралт хийгдэнэ” гэсэн.

Үүний дараагаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат Сангийн сайдын хэлсэн дээрх үгийг тайлбарлахдаа:  "Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танана. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгасан. Мөн Төрийн өндөр албан  тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн танана. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин буурахгүй. Түүнчлэн төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг зогсоох, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа” гэсэн юм.

Тэртэй тэргүй өдөр ирэх тутам  монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш унаж, төгрөг үнэгүйдэж, иргэдийн авдаг цалин нь хүчгүйдэж, бараа материалын үнэ өсөж байгаа цаг үед ямартай ч эгэл жирийн мянга мянган төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй гэсэнд эрх баригч МАн болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт баярлалаа гэж хэлэх ёстой юу?

Сангийн яамны саналаар дарга нарын унаа машин, гар утасны зардлыг басгасаж, тэндээс зардал хэмнэж байгаа нь сайшаалтай хэрэг.  Харин агентлагийн дарга тэргүүтэй  албан тушаалтны цалинг 30 хүртэлх хувиар бууруулж байгаа нь тэднийг "авъяасаараа мөнгө ол” буюу "авлига авахыг зөвшөөрснөөс” өөрцгүй хэрэг. Дарга нар ч гэсэн ардаа амьдралтай гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд нар мартсан бололтой.

Дээр нь төр засгийн зүгээс ийм шийдвэр гаргасан нь үндсэндээ  Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн хэрэг. Үндсэн хуульд бүх иргэд тэгш эрхтэй, мөн ажил хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин хөлс авах эрхийг тунхаглан зарласан байдаг. Тэгэл үүнийг ноцтой зөрчиж байгаа дээрх шийдвэр нь  дарга бол "дутуу цалин авах эрхтэй” хэмээснээс өөрцгүй хэрэг.

Зүй нь бол дарга нарын тансаг хэрэглээг  халж,  даамалуудын үргүй зардлыг багасгаж,  хий хоосон албан тушаалуудыг болиулж, цөөн чадварлаг, ажлаа хийж чаддаг хүмүүсийг дэмжих учиртай.

Дашрамд хэлэхэд засгийн газрын дээрх шийдвэр нь харьцангуй буурч байгаа авлигыг улам бүр хөхүүлэн дэмжсэн үйл хэрэг боллоо гэж ажиглагчдын зүгээс дүгнэж байгаа юм билээ.

"Мэргэжлийн засаг байгуулна” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын засгийн мэргэжлийн бус хүмүүс нь ингэж хөнгөн хуумгай ажиллахаар МАН-д итгэх иргэдийн итгэл алдарна уу гэхээсс, нэмэгдэх нь юу л бол доо…

Ц.Мөнх

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex