Бодлогогүй “аав”, үрэлгэн “ээж” хоёр өрхийн төсвөө самарч хаях нь

0

Бодлогогүй “аав”, үрэлгэн “ээж” хоёр өрхийн төсвөө самарч хаях нь

Ирэх онд өрийн дарамт нэмэгдэнэ. Өдийд үүцээ бэлдэж, илүү дутуу зарлагаа цэгцэлж, орлого зарлагаа тооцож байдаг цагсан. Гэвч Монгол хэмээх өрх айлын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, санхүүг нь атгаж суудаг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт энэ огт падгүй бололтой. Ямар ч өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй сар сардаа төлөх урсгал зардал, улирал, жилдээ төлөх өр зээл, хөрөнгө оруулалтаа төлөвлөж өрхийн санхүүгээ босгодог. Харин мань хоёрт иймэрхүү нарийн ширийн төлөвлөгөө огт байхгүй харагдана. 150 мянган төрийн албан хаагчид нэг удаагийн "хаялага” болгож 55 тэрбум төгрөг зүгээр л цацаж орхих нь. Олонхи доторхи сөрөг хүчин болоод байгаа "32”-ын бүлгийнхнээ аргадахын тулд өч төчнөөн тэрбум төгрөгийг гишүүдийн тойрог руу цутгаж эхэллээ. Өнөөдүүл нь 2-300 саяар барьчих замыг тэрбум хол давсан үнэлгээгээр оруулж ирж ч байх шиг.

Бодлогогүй "аав”, үрэлгэн "ээж” хоёр маань Сайд нарынхаа багцыг ч нэмэгдүүлэхээ мартсангүй. "Хуульчлагдсан дээрэм” хэмээх нэршил зүүгээд байгаа сайд нарын багц хэмээх том мөнгө төсөвт тусах цоорхойг үлэмж хэмжээгээр нэмж буй нь тодорхой. Айлын эрх хүүхэд шиг энэ хэдэн сайд нарын тансаглал ирэх онд туйлдаа хүрэх бололтой. Төсвийн цоорхой, үрэлгэн зардлыг ард иргэд бид л нуруундаа үүрэх бололтой. Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аж ахуйн нэгжүүдийн мэдэлд байдаг лицензыг шилжүүлэхэд 30 хувийн татвар авах хууль оруулж ирээд бүдэрч байгаа харагдана лээ. Хэдхэн сарын өмнө "Татвар нэмж эдийн засгийг босгодоггүй” хэмээн онолдож байсан улстөрч шүү дээ. Эрх мэдэлд хүрмэгцээ л өмнө нь ярьж хэлснээ мартдаг нь өнөөгийн улстөрчдийн дундах түгээмэл "өвчин”. Альцгеймерийн өвчний монгол маягийн хувилбар ч гэж болно. Гэм нь төрийн түшээдэд голдуу халдварлаад байдаг нь тоогүй.

Дээрээ суудлаа олоогүй бол дороо ч гүйдлээ олохгүй гэж. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь ийнхүү будилж, төсвөө батлуулж чадахгүй үймэрч явахад доор байгаа сайд нар нь ч мөчөөгөө өгсөнгүй. Эрүүл мэндийн сайд О.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Чинзориг нар Эрүүл мэндийн даатгалын сангаа булаалдан хөнжилдөө хөлөө жийлцэж байна. Одоо ажиллаж байгаа таван сангаас ганц ашигтай ажилладаг сан нь Эрүүл мэндийн даатгалын сан. 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд, Сангийн сайд асан Ч.Улаантайгаа нийлж байгаад Нийгмийн даатгалын санг төсөв хэмээх ёроолгүй сантай нэгтгэсэн. Үр дүнд нь нийгмийн даатгалын сан хоосорч, иргэдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэл гишүүд, сайд нарын Эрээнээс зөөж ирдэг хөгжим, хятад халуун сав болж хувирсан. Өнөөдөр Засгийн газар иргэддээ 10 их наяд гаруй төгрөгийн өртэй болсон. Өөрөөр хэлбэл, иргэдийн ирээдүйдээ хадгалж байсан мөнгө сайд дарга нарын гарын салаагаар урсаад алга болсон.

17 жилийн дараа яг үүнтэй адил шийдвэрийг өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гаргах гэж байна. Мөн л иргэдийн эмчилгээ, сувилгаандаа зарцуулахаар сар бүр төлдөг Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Эрүүл мэндийн сайдын захиран зарцуулах эрх мэдлийн дор үрэн таран хийх уршиг ихтэй төсөв оруулж ирлээ. Энэ мэт бодлогогүй, хорлонтой шийдвэрүүдээс болоод өнөөдөр УИХ хэрүүлтэй, Төсвийн байнгын хороо нь ирцээ ч бүрдүүлж чадахгүй. Өдийг хүртэл Төсвийнхөө дөрөв дэх хэлэлцүүлгээ ч хийж амжаагүй. Нэмээд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хугацаа тулсан нэг үгээр хэлбэл, УИХ төсвөө баталж чадахгүй тардаг дээрээ тулчихаад байна.

Хэрэв 55 тэрбум төгрөгөөр Эрээнийг хөгжүүлэхэд бус 55 цэцэрлэг барих төсөв оруулж ирсэн бол гишүүд өнөөдөр тэднийг шүүмжлэлээр булаад суух биш тэнгэрт тултал магтаж суух байсан биз. Гэч тийм зүйл болсонгүй. Үр дүнд нь монголчууд бодлогогүй, үрэлгэн Ерөнхий сайд, Сангийн сайд нарынхаа буянд ирэх онд хатуухан юм үзэх бололтой.
Ц.Араншин
Эх сурвалж:tonshuul.mn 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex