Дизайнер Д.Отгонжаргал ”Миний хань хамгийн анх удаа надад таалагдсан эрэгтэй модель”
Загвар өмсөгч Э.Энхболдын гэргий Д.Отгонжаргал Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор бичигддэг. Авьяас чадвар, гоо сайхнаараа хэнийг ч дагуулахааргүй тэрээр тун сайн гэрийн эзэгтэй ажээ. Загварын ертөнцийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг тэдний гэрээр "Танайд хоноё" нэвтрүүлгийн хамт олон зочлоод амжжээ. "Азийн супер модель" нөхрөө загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал ийн тодорхойлжээ. "Загвар өмсөгч гэдэг маань өөрөө хувирах чадвар сайтай, олон дүрд хувирч чаддаг, стиллийг хурдан авдаг, стильд хувирч чаддаг байж мэргэжлийн гэж хэлэгдэх байх. Би нөхөрөө магтсан ч юм биш. Хамгийн анх удаа надад таалагдсан эрэгтэй модель байсан. Загвар өмсөхөөрөө манай хүн чинь их гоё өмсдөг. Би сайн мэддэггүй байсан болохоор мэргэжлийн үүднээс харахад мундаг загвар өмсөгч гэж дүгнэсэн. Хүнийг тайзан дээр харах, амьдрал дээх харах өөр. Тайзан дээр байхаар төрчихсөн хүмүүс гэж байдаг. Тайзан дээр гарч ирэхээр тайз дүүрдэг. Модель Урнааг гараад ирэхээр тайз дүүрээд ирдэг. Яагаад ч юм энэ хүн загвар өмсөх гээд л төрчихсөн хүн юм байна, загварын тайзан дээр энэ хүн омогшдог, бүх зүйл нь илэрхийлэгдэж харагддаг. Яг л тийм мэдрэмжийг би эрэгтэй моделиуд дундаас нөхрөөсөө олж хардаг" хэмээжээ.
Б.Болор