Л.Элдэв-Очир Ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн гэж гүтгэсэндээ Баянхонгорчуудаас ичиж явдаг Матрын булан 2017/11/28 0 Хуучнаар Зүүнхараагийн спиртын завод буюу "Спирт Бал Бурам" хувьцаат компани, "Зүүнхараа трейд" хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал, улмаар "М-Си-Эс" группийн архи, пиво, ундааны үйлдвэрлэл хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лхагваагийн Элдэв-Очир гэх эрхэм 2014 оны 1 сарын 15-нд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болж, их улс төрд орсон билээ. Харамсалтай нь улс төрд орсноосоо хойш түүний хэлж ярьсан зүйлс дотор хөгжил дэвшлийн тухай санаа гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай сөрөг агуулгатай яриа их байсан агаад хамгийн гол нь үнэнд нийцэхгүй байсан нь эхнээсээ ил болоод байна. Л.Элдэв-Очир 2016 оны 6 сарын 18-нд Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ : " Женко бол хир баргийн хүнтэй уулздаггүй хүн. Өөрөө царцааны нүүдэл хийчихээд над руу чихэх гэж байна... Эх орончдын компани яадаг билээ? Татвараа төлдөггүй.." гэх мэтээр ярьжээ. Мөн тэрээр УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Баянхонгор аймгийн сонгогчидтой уулзах үеэрээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг "Эрүүгийн гэмт хэрэгтэн, яллагдагчаар татагдсан, тун удахгүй хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдэнэ" гэж ярьж явсан юм билээ. Үүнийгээ ч тэрээр нотолж, 2017 оны 9 сарын 7-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр : "Манай намын бүлгийн 65 гишүүн тойрогтой очих нүүргүй болсон. 2016 онд Монгол Ардын нам сонгуульд өрсөлдөхдөө 2012-2016 онд идэж, уусан баахан хүмүүст хариуцлага тооцно гэж амласан. Өнөөдөр хэнд хариуцлага тооцсон юм? Хариуцсан сайдын хариулдаг үг нь тодорхой "Би хариуцлага тооцох боломжгүй, хууль хяналтын байгууллагад нөлөөлдөггүй ” гэдэг. Ялангуяа УИХ- ын 9 дүгээр тойргийн ард түмнээсээ би ичиж байна. Таны хэлээд байсан "гэмт хэрэгтэн, сэжигтнээр татагдсан" гээд байсан хүн чинь Монгол Улсын Ерөнхийлөгч болчихлоо. Та яагаад худлаа яриад байгаа юм бэ? ” гэж байна. Би тойрогтоо очих нүүргүй болчихлоо..." гэжээ. Ийнхүү архины бизнесээс улс төр лүү орсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш ердөө жил гаруйхны дараа л өөрийн сонгогдсон Баянхонгор аймагтаа очиж, нутгийн иргэдтэй уулзах нэр нүүргүй болчихжээ. Ж.Одхүү 0
Сэтгэгдэл байхгүй байна.