Илүү дээврийн хэрэг

0

Илүү дээврийн хэрэг

Хөгжлийн банкны хүүдийг цоолж, алгаа амтайгаа тосоод сууж байсан нөхөд аавын хаалга татан ийнхүү шалгагдаж байгаа. Тэдний араас Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал ч АТГ-ынхны овоо хараанд өртөв.

Өртөхгүй байхын ч аргагүй. Эл ноцтой, нотой үеийн Монголбанкийг тэргүүлж байсан түүнийг анзаарахгүй өнгөрнө гэвэл харин ч хачирхалтай болох юм. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг санхүүгийн шалгалтаар илрүүлсэн. Өдгөө АТГ-аас Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Монголбанкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн нь энэ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд 2012-2016 оныг хамруулсан шалгалт хийсэн. Шалгалтын хугацаанд АН Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төвбанкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн тухай дүгнэлтэд дурьдсан байдаг. Товчхондоо, Монголыг модоо барихад хүргэсэн цөөн хэдэн хүний нэг нь энэ.

Монголбанкинд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь 3.019.3 тэрбум төгрөгт хүрч, 4.0329.3 тэрбум төгрөгийн өртэй болохыг тогтоожээ. Төвбанк ийм алдагдалд орсон нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсож доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн хэрэг. Үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй аж.

Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төвбанкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтын дүгнэлтэд тодотгосон байдаг.

Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, "Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо зээлийн хүүг хууль зөрчиж, Бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд тогтоосон. Улмаар зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож банкны алдагдал өссөн. Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан Чингис бондын хүүгийн зардал, Хятадын ардын банкинд своп хэлцлийн дагуу төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал хүлээсэн болох нь мөн шалгалтаар тогтоогджээ.

Үүнээс гадна Монгол банк 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор 1.673 тэрбум юанийн, 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцэл хийж, ханшийн зөрүүгээс нийт 1.726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын 1.683.3 тэрбум төгрөг нь зөвхөн 2014-2016 оны хугацаанд бий болжээ.
Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын зардал багассаар байтал шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гэгчийг Засгийн газар баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд 2013 оны нэгдүгээр сараас 25-наас 2015 оны гуравдугаар сарын 18-ны хугацаанд Монголбанк нийт 1.579.95 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан.

Энэхүү хөнгөлөлтөөс Монголбанк 354.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүний зэрэгцээ Монголбанк уг хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг дур мэдэн жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон. Ийм байхад арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлж, арилжааны банкууд дундаас нь ашиг хүртэх боломж олгосон байгаа юм. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага. Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Харин дэд хөтөлбөрт хамрагдсан компаниуд дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй.

Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн нь Татварын ерөнхий газрын тайлангаас харагдана. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл олгох үед дээрх компаниудын ашиг 1.6 хувь байсан бол зээл олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж нэмэгдсэн нь үүнийг гэрчилнэ.

Нийгмийн шуудан сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex