НИТХ-аар энэ оны зургадугаар сарын 26-нд "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан. Ингэснээр автомашинаа буруу зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг түгжинэ гэсэн үг юм. Тэгвэл тус журам өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм. Өмнө нь төв замын нэгдүгээр эгнээ, зогсохыг хориглосон газарт автомашинаа байрлуулсан тохиолдолд ачдаг журам хэрэгжиж байсан. Гэвч торгуулийн төлбөр нь хэтэрхий өндөр, журмын хашаа хол байгаа гэх мэт гомдлууд ирсэн тул ийнхүү дугуй түгжихээр болжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
794 сэтгэгдэл