Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ
Монгол төрийн бодлого шийдвэрийг үл тоодог, хууль зөрчин газар эзэмшдэг, эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашигладаггүй даварсан баячуудын үнэн төрхийг илчилсэн хоёр ч үйл явдал өчигдөр БОАЖЯ-нд болов. Тодруулбал, төрийн бодлого шийдвэрийг үл тоож өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд удирддаг сургуулийнхаа оюутнуудыг жагсаан эсэргүүцэл илэрхийлсэн "Энигма” компанийн бусармаг үйлдэл, цаашлаад Дархан цаазат газар аялалын зориулалтаар газар авсан атлаа газар ухан барилга барихаар санаархаж байсан "Аялж уул” компанийн асуудал өчигдрийн дуулиан тарьсан сэдэв байсан юм. Эдгээр нь хоёулаа газрын маргаантай холбоотой. Тэр тусмаа Дархан цаазат газарт газар эзэмшчихээд хууль бусаар өөр үйл ажиллагаа эрхэлж буй олон олон аж ахуйн нэгж, танил талтай иргэдийн тод томруун дүр төрхийг энэ хоёр асуудал илчилж өглөө.
Оюутнууд жагсаасан "Энигма” компанийн зорилго юу байв
Н.Батцэрэгт хариуцлага тооцъё
Б.Тулга
Сэтгэгдэл байхгүй байна.