Эмэгтэйчүүд бие засах өрөө байхгүйгээс нөхрөөсөө салж байна
Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Кушинагар дүүргийн Кешиа тосгоны эмэгтэйчүүд нөхрүүдээсээ салж төрсөн гэрлүүгээ буцаж очсон байна. Тэдний ингэх болсон шалтгаан нь бие засах өрөө байхгүйгээс болсон ажээ. Энэтхэгийн нийт хүн амын тал хувь нь бие засах өрөөгүй орчин нөхцөлд амьдардаг байна. Сүүлийн үед бие засах өрөө байхгүй гэх асуудал Энэтхэгт ихээхэн хөндөгдөж байгаа бөгөөд энэхүү асуудал нь охид эмэгтэйчүүдэд ихээхэн хүндээр тусдаг аж.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт болсон "Тусгаар Тогтнолын Өдөр”-өөр Энэтхэгийн Ерөнхий Сайд энэ талаарх асуудлыг хөндсөн байна. Тэрбээр хэлэхдээ: " Бид 21-р зуунд амьдарч байна. Гэсэн ч бидэнд одоо болтол эмэгтэйчүүдийг хүндлэх хүндлэл алга . Тэд одоо болтол гадаа ил задгай бие засаж байгаа бөгөөд биеэ засахын тулд харанхуй үдэш болтол хүлээж байна. 00-ын өрөөг шийдвэрлэх энэ жижиг асуудлаас болж маш олон гэмт хэрэг урган гарч байна ” гэжээ.
Бие засах өрөө байхгүй, охид эмэгтэйчүүд гадаа бие засдаг нь хүчирхийлэлд өртөх нэг шалтгаан болдог байна.
new