Импортлогчид дэд сайд нарыг үл тоон ТОМ загнав

0

Импортлогчид иргэдэд түлшээр үйлчлэх үйлчилгээгээ  энэ амралтын өдрүүдэд эрчимтэйгээр СААРУУЛАВ.

Албаны эх сурвалж хэлэхдээ улсын хэмжээнд шатахууны 38 хоногийн нөөцтэй гэсээр атал импортлогчид БАЙХГҮЙ гэж гэдийв. Угтаа бол үнээ нэмэх гээд шат шатны алхмуудаа хийж буйн илэрхийлэл гэж энэ байдлыг нь харахад хүрч байгаа юм. Шатахууны үнийг төрөөс бодлоготойгоор барьж ирсэн нь үнэн. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харахад импортлогчид үнэхээр яадгаа алдах дээрээ тулчихаад байгаа юу гэвэл үгүй л дээ. За бас түлшний үнийг зах зээлтэй нь уяж өгөх ёстой байсан, хугацаа нь болсон гэж хэлэх эдийн засагчид бий. Дэлхийн зах зээл дээр нефть хямдраад байхад үнээ бууруулж уян хатан байдаггүй хэрнээ, үгсэн хуйвалдаж нэмэх болохоороо нэмчихдэг гэж импортлогчдыг буруутгах хэсэг ч байгаа юм.

Ямартай ч Зам тээврийн Дэд сайд Б.Цогтгэрэл "Шатахууны үнийг нэмэх зөвшөөрөл хэн ч өгөөгүй. Нөөц хангалттай байхад хомсдол үүсгэх, үнэ дур мэдэн нэмэх зэрэгт хатуу хариуцлага тооцно гэдгийг зөвлөл хангалттай анхааруулсан” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргээд буй. Амралтын өдрөөр эзгүйчлэн том загнасан импортлогчдыг шинэ долоо хоногт ямар шийдвэр хүлээж буй нь мэдээж анхаарал татна. Гэхдээ... Засгийн тэргүүн У.Хүрэлсүх "түлшний үнийг үргэлж бариад байх боломжгүй” гээд хэлчихсэн. Түүний аядуу зөөлөн сэтгэлийн үгийг сонссон импортлогчид дуун дээр нь гэдэг шиг алхам хийсэн харагдаж буй. "Шилэн” тодотголт дэд сайдын байр суурийг яаж ЕС-ынхтай харьцуулах билээ дээ.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав өнөөдөр хэвлэлийн хурал дээр хэлэхдээ  "Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Шатахуун импортлогчид үнэ нэмсэн асуудал байхгүй. Зохиомол хомсдол биш болов уу гэж бодож байна. Шатахууны нөөц байгаа. Нэг сарын нөөцтэй явж байна. Бид тал талаасаа ярьж байна. Бензиний үнэтэй холбоотой асуудлыг зөвлөлийн шалгалтын дараа шийднэ" гэж хэлнэ лээ. Импортлогчдын хувьд зөвлөлийн шалгалтыг хүлээж дийлэх эсэх нь мэдээж анхаарал татаж байна.

Уг нь өнгөрсөн долоо хоногт хэсэг нөхөд хуралдсан л даа. Тодруулбал, "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл хуралдаж шатахууны үнийн асуудлыг хэлэлцсэн юм.

Ядаж байхад тэр зөвлөлийг нь удахгүй суудлаасаа буух магадлалтай байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг юм билээ. За тэгээд Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, зарим шатахуун имфортлогч компаниудын төлөөлөл нийтдээ 20 хүнээс бүрддэг ЗӨВЛӨЛ хуралдсан юм.

Хурлын үеэр шатахуун имфортлогч нар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2017 оны 207, 309 дүгээр тогтоолоор хоёр удаа нэмэгдүүлсэн, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан автобензин, дизелийн түлшний хилийн үнэ нэмэгдсээр байгаа зэргээс хамаарч алдагдалтай ажиллах болсон. Иймд автобензин, дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэх саналыг тавьж, шийдвэрлүүлэх хүсэлтээ дахин илэрхийлсэн юм.

Тэр үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Улс орны эдийн засгаас шалтгаалж иргэдийн цалин хөлсийг сүүлийн гурван жил гаруй хугацаанд нэмэгдүүлээгүйгээс иргэдийн амьдрал хүндэрсэн, ядуурал ч нэмэгдсэн. Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд татвар, шимтгэлийн хэмжээг нэмсэн энэ үед иргэд, хөдөлмөрчдийн бухимдлыг нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргаж болохгүй. Автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэхэд шууд иргэдийн халаасанд нөлөөлөх учраас үнийг тотвортой байлгах, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд, гишүүд үнэ нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа” гэсэн бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "ҮЭ-ийн байгууллагын хэлж байгаа нөхцөл байдал үнэхээр нийгэмд үүссэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөр шатахууны үнэ Монголд өсөөд байдаг хэрнээ буурахаар шатахууны үнэ буурдаггүй. Шатахуун имфортлогч нараас үнийг нэмэгдүүлэх талаар хэлж байгаа санал нь хэр бодитой вэ, нэмэгдүүлэх шаардлага байгаа юм уу үгүй юм уу, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын саналыг гаргаж байна. Ажлын хэсгийн саналыг үндэслэн бодитойгоор асуудлуудаа дахин ярих хэрэгтэй” гэсэн бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва "Шатахуун имфортлогч нар өөрсдөд тулгарсан асуудлыг хамгийн хялбар аргаар шийдвэрлэхээр зорьж байна. Үнэ нэмэхэд амархан. Нэмэгдсэний дараа нийгэмд тогтворгүй байдал үүснэ. Тиймээс жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар өөр нөөц бололцоогоо шавхан ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ зөвлөлд орж, хамтарсан шийдвэрийг гаргаж л байгаа бол гарсан шийдвэрүүдийг нефт имфортлогч нар дагах ёстой гэсэн бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "ҮЭ-ийн байгууллага, Шударга өрсөлдөөний газрынхны хэлээд байгаа үнэн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ нэмэгдвэл нийгэм тэр аяараа босно. Тиймээс шатахууны жижиглэн худалдааны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар бусад нөөц боломжоороо шийдвэрлэж, үнэ нэмэхгүй байх бүх л арга хэмжээг авах нь зүйтэй” гэсэн юм.

Ямартай ч Хамтарсан үнийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрээр шуурхай ажлын хэсэг байгуулагдахаар тогтсон. Тэрчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Ажлын хэсэг ажиллах хугацаанд шатахуун имфортлогч нар хэрэглээ хязгаарласан, үнэ нэмэгдүүлсэн аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан.

Гэсэн ч импортлогчид дэд сайд нарын байр суурийг үл тоон ТОМ загнав. Түлш байхгүй гэж гэдийв. 

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn


 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex