Гадил жимсний ХАЛЬС олон талын АШИГ ТУСТАЙ

0
 


Гадил жимсний ХАЛЬС олон талын АШИГ ТУСТАЙ Arslan.mn

Гадил бол хамгийн амттай жимснүүдийн нэг. Гэхдээ хүмүүс тус жимсний хальс олон талын ашиг тустай байдгийг мэддэггүй. Иймээс хүмүүс гадил жимс идээд хальсыг нь хог руу хаячихдаг. Ингээд хальсыг хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөө хүргэе.

-Гадилны хальсан дахь төрөл бүрийн эрдэс бодис нь арьсыг эрүүл байлгах сайн бүтээгдэхүүн болдог. Хальсны дотор талаар нүүр, хүзүү, гараа үрээд үзээрэй. Арьсыг чийгшүүлж, үрчлээнээс хамгаалахаас гадна псориаз, батга, үүг арилгах үйлчилгээтэй гэнэ. Мөн наранд түлэгдсэн арьсыг эмчилж, бие дээрх шарх сорвийг арилган, хөхрөлтөөс сэргийлдэг. Ялаа шумуулд хазуулсан үед гадилны хальс тавибал үрэвслийг намдаана.

-Эхлээд ердийн байдлаар шүдний оо хэрэглэн угаагаарай. Дараа нь гадилны хальсны зөөлөн цагаан хэсгээр шүдээ хоёр минут орчим үрнэ. Хальсанд байх кали, кальци, марганц, фосфор зэрэг эрдэс бодис нь шүдний пааланг бэхжүүлж, цайруулдаг. Дараа нь амаа зайлна. Өдөрт 1-2 удаа хийвэл үр дүн нь мэдэгдэнэ.

-Хальсыг жижиглэж нунтаглаад дээрээс нь ус хийж, шүдний оотой ойролцоо өтгөн зуурмаг болгоно. Үүнийгээ зөөлөн даавуун дээр тавиад харлаж өнгөө алдсан мөнгөн эдлэлийг арчиж цэвэрлэнэ. Эцэст нь бүлээн усаар угаагаад хуурай алчуураар арчиж гялалзуулаарай.

-Гадилны хальсанд байх тослог болон лав нь арьсан гутлыг маш сайхан өнгөлдөг. Хальсны дотор талаар нь гутлаа үрээд дараа нь хуурай алчуур буюу цаасан салфеткаар арчаарай.

-Таны гар өнгөө алдаж, хуурайшаад байвал гадилны хальсаар арчихыг зөвлөж байна.

-Хэрэв та тахианы цээж махаар хоол бэлтгэх гэж байгаа бол гүйцэд боловсорсон гадилны хальсыг махтайгаа цуг шараарай. Ингэснээр тахианы цээж мах зөөлөн шүүслэг болох болно.

-Хэрвээ та сормуус болон хөмсгөө ургуулж, өтгөрүүлэхийг хүсвэл тус жимсний хальсыг тавих хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа таван минут.

Гадил жимсний ХАЛЬС олон талын АШИГ ТУСТАЙ

-Та тасалгааны цэцэг, навчаа гадилны хальсаар арчвал хурдан ургахаас гадна өнгө нь сэргэдэг байна.

-Гадилны хальс нь кали, фосфор, магни, кальц, азотоор баялаг. Эдгээр бичил элементүүд нь улаан лооль, чинжүү, сарнай зэрэг ургамлын хэвийн өсөлтөнд нэн тустай. Түүнчлэн хортон шавж болон төрөл бүрийн халдварт өвчнийг тэсвэрлэх чадварыг нь сайжруулдаг. Гадилны хальсыг жижиглэн хэрчээд ургамлыг тойруулан тавьж шороогоор булна. Энэ нь задрахдаа тэжээллэг бодисуудыг хөрсөнд шингээж өгдөг. Тасалгааны ургамлыг бордохын тулд гадилны хальсыг агаарт буюу шарах шүүгээнд хатаана. Хальс харлан хуурайшиж ирмэгц нунтаглаад цэцгийн сав руу хийж хөрсөөр нь даруулж өгнө.

-Зурагдсан дискийг тэгшхэн газар нэрийг нь доош харуулан тавина. Гялгар талыг нь эхлээд гадилны зөөлөн эдээр, дараа нь хоёр минут орчим хальсаар нь үрнэ. Энэ нь дискний зураасыг арилгадаг ажээ. Дараа нь шил цэвэрлэгч шингээсэн цэвэр зөөлөн даавуугаар арчаад хатаана.

-Гадил жимсний хальсыг халуун усанд хийгээд 10 минутын дараа хальсаа гаргаад, усаа уувал өтгөн хатахаа больдог гэнэ.

-Хальсыг 1-2 минут зажлаад, дараа нь амаа бүлээн усаар зайлаарай. Энэхүү жимсний хальс амны эвгүй үнэрийг дардаг байна.

-Хэрвээ та хутга, төмөр зэрэгт гараа гэмтээсэн бол гадилны хальсыг жижигхэн хэрчээд шархан дээрээ тавиарай.

-Гадилны хальс сэвх бүдгэрүүлдэг.

Эх сурвалж: Ugluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex