2018 онд тренд болох загварын чиг хандлага
Үлгэрийн гэмээр зурмал сормуус, духнаас хацар хүртэл үргэлжлэх тод хацар өнгөлөгч, сүлжсэн үснийхээ үзүүрт зүүсэн гоёлын ээмэг зэргийг бид Парисийн загварын 7 хоногоос харсан. Парис хотод анх загвар үүссэн гэдэг шүү дээ. 2018 оны загварыг тодорхойлсон Парисин загвар зохион бүтээгчдийн онцлох гоёлууд юу байв?
Зурмал сормуус
Нүүр будагч Питр Филипс үргэлж үлгэрийн гэмээр дүр төрх бүрдүүлдгээрээ алдартай. Энэ жилийн Dior брендийн загварын шоунд түүний зурмал сормуус яахын аргагүй онцлог байж чадлаа.
Цэцэгсийн цэцэрлэгийг санагдуулам ягаан өнгийн уруулын будаг
Гялтганасан арьс
Толь шиг тунгалаг гялалзсан арьсыг гэрэлтүүлэгч болон вазелины тусламжтайгаар бий болгожээ.
Даруухан боолт
Нүдний тод хүрээлэгч
80-аад оныг санагдуулам төрх
Тэнгэрийн өнгөтэй нүдний тень, хиймэл сормуус бол гайхалтай зохицол.
Дөнгөж орноосоо боссон мэт хөвсгөр үс
Армани бренд 60-аад оны ретро хэв маягийг эргүүлэн авчирчээ.
Ээмгийг зөвхөн чихэнд зүүж болдог гэдэг бодлоосоо салах цаг иржээ. Алекс Мебел чихэнд зүүхэд төвөгтэй санагдах хүнд, том ээмгийг сүлжсэн үсний үзүүрт зүүж, шинэ тренд үүсгэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.